Ө.Сумъяабаатар: Иргэдээ бүрэн дархлаажуулахад анхаарал хандуулж ажиллана

Ө.Сумъяабаатар: Иргэдээ бүрэн дархлаажуулахад анхаарал хандуулж ажиллана


Баянгол дүүргийн Онцгой комисс
ын ээлжит хуралдаан өнөөдөр (2021.07.20боллоо.  Хуралд дүүргийн Онцгой комиссын дарга Ө.Сумъяабаатар болон дүүргийн Онцгой комиссын гишүүд, Өрхийн эрүүл мэндийн төвийн удирдлагууд оролцлоо.    Хурлын эхэнд дүүргийн Онцгой комиссын дарга Ө.Сумъяабаатар Үндэсний их баяр наадмын амралтын өдрүүдэд дүүргийн Шуурхай штаб, Эрүүл мэндийн төв, Иргэдэд үйлчлэх төв, Онцгой байдал болон Мэргэжлийн хяналт, Хүнс, худалдаа, үйлчилгээний хэлтэс, Цагдаагийн байгууллага мөн дүүргийн ЗДТГ-ын хариуцлагатай жижүүрүүд хэрхэн ажилласан талаарх товч мэдээллийг өгсөн. Тэрбээр “Энэ жилийн улсын баяр наадмын өдрүүдэд улс орон даяар олон хоног амарлаа. Амралтын өдрүүд эхлэхээс өмнө дүүргийн Онцгой комисс хуралдаж Нийслэлийн онцгой комиссоос Дүүргийн Онцгой комисс болон Шуурхай штабын дарга нарт өгсөн үүрэг чиглэлийг танилцуулсан. Мөн дүүргийн Засаг даргын захирамж гарч ЗДТГ-аас хариуцлагатай жижүүр томилон хуваарийн дагуу ажиллуулсан. Өчигдөр та бүхний нэгтгэн ирүүлсэн мэдээлэлтэй танилцлаа. Манай Эрүүл мэндийн төв, Мэргэжлийн хяналт, Цагдаа, Онцгой байдлын хэлтсийн алба хаагчид болон  хариуцлагатай жижүүрүүд сайн ажилласан байна. Гэхдээ бид тайвшрах болоогүй. Холбогдох албаныхан "амралтын дараах ковидын давалгаа" үүсэхийг үгүйсгэхгүй байна гэж мэдээлсэн. Иймд дүүргийн Эрүүл мэндийн төв болон хорооны Засаг дарга нар мөн Өрхийн эрүүл мэндийн төвийнхөн дор бүрнээ анхааралтай байгаарай. Мөн гэрийн тусгаарлалтад байгаа иргэддээ багц хүргэх ажлыг тасалдуулалгүй зохион байгуулах шаардлагатай байна. Түүнчлэн өнгөрсөн өдрүүдэд дүүргийн Онцгой комиссоос орлого нь тасалдсан, зорилтот бүлгийн айл өрхүүдэд хүнсний багц тараасан. Эмийн багцыг нөөцөлсөн. Иймд хорооны Засаг дарга нар болон Өрхийн эрүүл мэндийн төвийнхөн зайлшгүй эмийн багц өгөх ёстой зорилтот­ бүлгийн айл өрхийн мэдээллийг гаргаж дүүргийн Онцгой комисст хандсанаар авах боломжтой” гэсэн юм.
Дараа нь дүүргийн Эрүүл мэндийн төвийн дарга З.Балдандугар баяр наадмын үед хэрхэн ажилласан талаарх мэдээллийн өгсөн. Тэрбээр “2021 оны долдугаар сарын 10-18-ны өдрүүдэд дүүргийн хэмжээнд 1821 тохиолдол бүртгэгдсэн. Батлагдсан тохиолдлын гэрээр тусгаарлагдан эмчлүүлж байгаа 146 иргэн байна. Мөн дархлаажуулалтын дөрвөн цэг НОК-оос гаргасан хуваарийн дагуу ажилласан. Ингэхдээ долдугаар сарын 11, 12, 13-ны өдрүүдэд амраад бусад өдөр хуваарийн дагуу ажилласан. Зургаа хоногт 2561 иргэнийг дархлаажуулсан байна. Түүнчлэн орны ачаалал харьцангуй буурсан бөгөөд батлагдсан тохиолдлуудыг бүгдийг нь хэвтүүлэн эмчилж байна. Үүнээс гадна дээрх хугацаанд эрүүл мэндийн үндсэн тусламж үйлчилгээг тасралтгүй хэвийн явуулсан. Ямар нэг хүндрэл бэрхшээл гараагүй” гэсэн юм.
Хурлын төгсгөлд  дүүргийн Онцгой комиссын дарга Ө.Сумъяабаатар дүүргийн Онцгой комиссын гишүүдэд хэд хэдэн үүрэг чиглэлийг өгсөн. Үүнд:
  • Дүүргийн хэмжээнд ариутгал, халдваргүйтгэлийн ажилд анхаарах хандуулах
  • Хог ачилтыг хуваарийн дагуу гүйцэтгэх  
  • Хорооны Засаг дарга нар, Өрхийн эрүүл мэндийн төвийнхөн болон холбогдох байгууллагууд ажлын уялдаа холбоогоо сайжруулах, иргэдийн дуудлагад үнэн зөв мэдээлэл өгөх.
  • Зорилтот бүлгийн иргэддээ анхаарал хандуулах
  • “Ковид-19” халдварын тохиолдол хамгийн их бүртгэгдэж байгаа 3, 6, 18 дугаар хороо болон бусад хороод 12-оос дээш насны хүүхэд, иргэдээ бүрэн дархлаажуулахад анхаарал хандуулах
  • Элсэлтийн ерөнхий шалгалт (ЭЕШ)-ын хуваарь гарсантай холбоотойгоор шалгалт өгөх хүүхдүүдийг 100 хувь дархлаажуулахад анхаарах шаардлагатай байна гэсэн юм.
скачать dle 12.0