Ломбардны хүүг гурван хувь болгох хуулийг хүчингүй болгохоор жижиг ломбардууд ҮЦТ-д гомдол гаргажээ
Уг хуулийг “Төрийн мэдээлэл” сэтгүүлд хэвлэж албажуулсан тул өнгөрсөн баасан гарагаас эхэлсэн бөгөөд “Сайн”, “Начинзаан” зэрэг ломбардууд зээлдэгч нартайгаа зээлийн гэрээг шинэчлэх ажлыг эхлүүлсэн байна.
Гэвч нэг салбартайгаар үйл ажиллагаа явуулдаг жижиг ломбардууд уг хуулийг даган мөрдөхөөс татгалзаж, уг зүйл заалтыг хүчингүй болгуулахаар Үндсэн хуулийн цэцэд гомдол гаргаад байгаа юм байна. |
Коронавируст халдвар /ковид-19/-ын цар тахлаас урьдчилан сэргийлэх, тэмцэх, нийгэм, эдийн засагт үзүүлэх сөрөг нөлөөллийг бууруулах тухай хуулийн 14.1-р зүйлд “Барьцаалан зээлдүүлэх газар зээлдэгчтэй байгуулсан зээлийн гэрээний хүүгийн хэмжээг сарын 3 хувиас, алдангийн хэмжээг өдрийн 0.2 хувиас хэтрүүлэхгүй тооцно” хэмээн зааж өгсөн.
Хэрвээ хуульд зааснаас өндөр хүүг зээлдэгчээс авсан, зээлийн гэрээгээ шинэчлэх ажлыг хийхгүйгээр зээлдэгчийг хохироосон, зээлдүүлэгчийн барьцаанд тавьсан үнэт эдлэлийг зарж борлуулж зээлдэгчийг хохироосон тохиолдолд иргэд ШӨХТГ-т гомдол гаргана хэмээн тус хуульд заасан юм байна.