Төсөв сонгон шалгаруулах хорооны хуралд 112 төсөл танилцуулж, 64 нь тэнцэв

“Бичил зээлийн багц”-ын 64 төсөлд , 9.1 тэрбум төгрөгийн зээл олгоно
Жижиг, дунд үйлдвэрлэлийг дэмжих урт хугаацаатай хөнгөлөлттэй зээлд хамрагдахаар 2020 онд “Бичил зээлийн багц”-ын ангилалдхамаарах 79.1 тэрбум төгрөгийн санхүүжилт хүссэн 631 төсөл ирүүлсэн байна. Жижиг, дунд үйлдвэрийн газраас холбогдох бичиг баримтын болон төслийн судалгаа хийж, гурван үе шатны шалгаруулалтаар 112 төсөл тунаж үлджээ. Эдгээр төслийн эзэд “Төсөл сонгон шалгаруулаххорооны хурал”-д хоёр өдрийн турш цахимаар оролцож өөрсдийн төслөө танилцуулж, бичсэн төсөл, үйлдвэрлэлд шаардлагатай санхүүжилтээ хамгаалснаар “Жижиг, дунд үйлдвэрийг хөгжүүлэх сангаас 2020 онд шууд олгох “Бичил зээлийн багц” –аас 64 аж ахуй нэгж, 9.1 тэрбум төгрөгийн санхүүжилт авахаар болсон байна.
Төсөл сонгон шалгаруулах хорооны хурлын дараа тэнцсэн төслүүдийн барьцаа хөрөнгийг тусгай зөвшөөрөл бүхий 30 гаруй байгууллагаар үнэлүүлж, гэрээ байгуулснаар санхүүжилт олгох ажил эхэлнэ.
