Улс даяар тайван хонолоо
Засгийн газар, Улсын онцгой комисс халдварын 1-р хавьтал, дам хавьтлын багадаа 2000 орчим хүнийг энэ 7 хоногт шинжилгээнд хамруулж, цар тахлыг богино хугацаанд хумьж зогсоохоор ажиллаж байна. Хариу арга хэмжээний төлөвлөгөөний дагуу хоногт 5000 хүнийг шинжилгээнд хамруулах хүчин чадалтай.
Өнгөрсөн шөнийн тандалт судалгаагаар тээврийн товчоогоор орж ирсэн махны нийлүүлэлт хангалттай, шөнийн 2 цагаас бөөний төвүүдэд нийлүүлэгдэж эхэлсэн. Бөөний төвүүдээс зах, худалдааны төв, дэлгүүрүүдэд мөн нийлүүлэгдэж байна. Махны нөөц байхгүй гэх тайлбар тавьж зохиомол хомсдол үүсгэх, үнэ нэмэх аж ахуйн нэгж гарвал шууд хариуцлага тооцно гэдгийг ШӨХТГ-аас мэдэгдлээ.
Дэлхийг заналхийлж, 50 сая хүнийг өвчлүүлж, 1,3 сая хүний аминд хүрсэн цар тахлыг бид нягт байж, бусдын төлөөх сэтгэлээр давж гарна.