Монголчуудыг онцолжээ

Монголчуудыг онцолжээ
CNN агентлаг дэлхийн хамгийн гоё үндэстнүүдийг тодруулжээ. Үүнд бразилчууд хөлбөмбөг, багт наадмаараа, сингапурчууд соёлч, сахилга баттай байдлаараа, ямайкачууд хурдан гүйдэг, спортлогоороо шалгарсан бол монголчууд амьдрах ба хөрвөх чадвар, ген сайтайгаараа дөрөвдүгээр байрт шалгарсан байна.

Дэлхийн 250 гаруй улс орноос “чимээгүй, нууцлаг” гэж тодорхойлогдон дөрөвт жагссан монголчуудын талаар тэд тайлбарласан байна. “Ямар нэгэн зүйлд баригддаггүй, ямар ч нөхцөлд ер бусын тайван байж чаддаг зан чанар, нүүдэлчин ахуй, хөөмий болон монгол гэр зэрэг гайхалтай шинж чанаруудтай “чимээгүй, нууцлаг”. Гутал, хүрэм, малгай гээд бүх зүйлээ үслэг арьсаар хийдэг.
 
Энэ ер бусын сүр жавхлантай хүмүүсийг агуу түүх нь бүр ч чимдэг. Бүргэдийг гэрийн тэжээмэл амьтан болгож чадах хэн байна” гэж бичжээ.
 
Эх сурвалж: "Монголын үнэн" сонин
скачать dle 12.0