Леонардо да Винчи ямар өвчтэй байсан бэ?
Дэлхийн хамгийн алдартай уран бүтээлчдийн нэгЛеонардо да Винчинүдний хялар өвчинтэй байсан төдийгүй анхаарлын дутагдал, хэт идэвхтэй байдлын эмгэгтэй нэгэн байсан хэмээн Лондонгийн Эзэн хааны коллежийн профессорМарко Каттани мэдэгджээ. Түүний зан авирын олон шинж чанар, агуу суут ухаан нь хэт идэвхтэй байдлын хам шинжээр тайлбарлагддаг хэмээн тэрбээр хэлсэн байна.
“МэдээжЛеонардо да Винчиг нас барснаас хойш 500 жилийн дараа ийм оношийг баттай тавина гэдэг боломжгүй зүйл хэдий ч Леонардогийн эхэлсэн ажлаа дуустал хийх ховор байсныг энэ хам шинжээр тайлбарлах нь илүү итгэл үнэмшилтэй, шинжлэх ухаанч тайлбар болох юм” хэмээн тэрбээр ярьжээ.
Э.Аянзаяа