Д.Трамп: Монголчууд бол агуу дайчид

“Монголчууд бол агуу дайчид. Тэд дайчин, эрэмгий, барилдаанчаас гадна гайхалтай аваргууд юм” гэж Д.Трамп Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга болон түүнийг дагалдан яваа сумогийн их аварга Д.Дагвадоржид хандан хэлжээ. АНУ-ын төрийн тэргүүн саяхан Японд болсон сумогийн тэмцээнийг үзсэн тухайгаа дурдаад, “Бидний дэргэд Японы сумо бөхийн их аварга хамт байна. Сумод Монголын дөрвөн их аварга байдаг тухай би сонссон. Тэгэхээр тэд гайхалтай дайчид юм. Танай ард түмэн ч гэсэн гайхалтай дайчид юм. Бидэнд ч бас агуу дайчид хэрэгтэй” гэжээ. БНХАУ, ОХУ-ын хооронд орших өргөн уудам газар нутагтай Монгол Улсыг Чингис хаан болон түүний эрэлхэг дайчдын түүхээр дэлхий нийт мэддэг. Тухайн үед ихэс дээдсүүд бие биедээ хүндэтгэлийн илэрхийлэл болгон морь бэлэглэдэг байжээ.
Т.Есүхэйтөмөр