Японы сэтгүүлд монголын бөхийн найрааны тухай бичжээ

Японы сэтгүүлд монголын бөхийн найрааны тухай бичжээ
Найраанд автсан Монгол бөх. 5 давахад 25 сая иэн?
 
Хүн гэдэг амьтан нэг дассан зуршил нь амархан арилдаггүй билээ. Монгол сүмочдын барилдаанд ч тэдний дасал болсон нэг зүйл ажиглагддаг. Энэ нь харин тэдний бүр зуршил нь болчихсон гэдэгт итгэмээргүй байгаа ч ...
Мэргэжлийн сүмод монголчууд олон байдаг шалтгааныг тус орон үндэсний бөхтэй болохоор гэж тайлбарлах хүн олон. Тэгвэл монгол үндэсний бөх гэж юу юм бол оо?
“Монголд бол бөх гэж нэрлэдэг. Хятадын өвөрмонгол бөхөөс өөр бөгөөд Японд мэддэг монгол бөх бол Монгол Улсын үндэсний бөх. Одоо асуудал тариад байгаа монгол сүмочид ч Монгол Улсын иргэд шүү дээ”
Энэ бол Монголын талаар нэвтэрхий мэддэг сэтгүүлчийн яриа. Тэгвэл монгол бөх сүмогоос юугаараа өөр юм бэ?
“Дохё байхгүй тул хэчнээн түлхсэн ч утгагүй. 600 гаруй байдаг мэхний ихэнх нь хөл болон шидэх мэхнүүд. Гар газар хүрлээ гээд ялагдсанд тооцохгүй болохоор тохой, өвдөг, нуруу, толгойг нь газарт хүргэж байж ялдаг. Тиймээс хэн нэг нь унах хүртэл барилдаад л байна”
Монгол сүмочид шидэх мэх их хийдгийн нэг учир энд байж. Монгол үндэсний бөхийн башё буюу тэмцээн нь ямар маягаар явагддаг юм бол?
“Жил бүр Ардын хувьсгалын баярын өдөр буюу долоодугаар сарын 11-нээс эхлэн гурав хоног Наадам гэдэг баяр болдог. Нийслэл Улаанбаатарын Төв цэнгэлдэх хүрээлэнд орон нутгийн сонгон шалгаруулах тэмцээнээс шалгарч гарсан 512 бөх цуглан, хасагдах зарчмаар барилдана. Энэ бол хамгийн том тэмцээн нь. Асашёорюүгийн ах, Хакүхогийн аав нар энэ тэмцээнд олон түрүүлж байсан”
5 давахад 25 сая иэн
500 гаруй бөх барилдана гэхээр их том тэмцээн юм. Ямар тэмцээн болдгийг Монголын холбогдох хүнээс сонирхоход
“1990 оны Ардчилсан хувьсгалаас хойш үндэсний бөхийн нэр хүнд маш их нэмэгдэж, улстөрч, компанийн захирлууд нутгийнхаа бөхийг их дэмждэг болсон. Наадамд түрүүлэх, эсвэл цол авахад их мөнгө олдог болж эхэлсэн”
Монголын наадамд тавын даваагаас эхлээд цол олгож эхэлдэг.  
“Ивээн тэтгэгчид нутгийнхаа бөхийг цол авахуулахын тулд мөнгө төлж, найраа хийх явдал нэмэгдсэн” гэсэн нь зүгээр сонсоод өнгөрөөж боломгүй үг байлаа.
“Тавын даваа хүртэл сэргээшээр даваад сэргээшийн шинжилгээ авдаг 6-гийн даваанаас баячууд цуглан, ярилцаж, мөнгөнийхөө хэмжээг тогтоодог. Барилдаж байхдаа бөхчүүд хоорондоо гар хуруугаараа занган, дохилцож, найраа хийх явдал ч байдаг. Одоо УИХ-ын гишүүн болсон аварга асан хүн тавын даваа хүртэл 25 сая иэн хэрэгтэй гэж ярьж байсан”
Тэрхүү аварга асан УИХ-ын гишүүн “Монголын үндэсний бөхөд хувьсгал хэрэгтэй” гэж ярьж байсан гэсэн ч ...

“Дэйли Шинчёо” сэтгүүл
М.Сугар-Эрдэнэ
 
 
скачать dle 12.0