С.Эрдэнийн залилан- Э.Бат-Үүлтнүүдийн ээлжит жүжиг

Тэгвэл Ардчилсан намын Үндэсний бодлогын хороо /ҮБХ/ өчигдөр цахим хурал хийж, УИХ-ын сонгуульд бие даан нэр дэвшихээ илэрхийлж байсан "Блүмберг" телевизийн захирал Э.Долгион, Сангийн сайд асан С.Баярцогт, “Гэр хороолол” хөдөлгөөний тэргүүн Э.Бат-Үүл тэргүүтэй, албан тушаал, авилгын хэрэгт нэр холбогдож, шалгагдаж байгаа нөхдүүдийг Үндэсний бодлогын хорооны гишүүнээр томилов.
С.Эрдэнэ өөрийн хүргэн, мөн хамаатан садан, хамгийн сайн найз нөхдийнхөө квотыг Та нарт өглөө хэмээн манж зан гаргаж суугаа сурагтай. Үнэн хэрэгтээ энэхүү жүжгийг АН-ынхан аль эрт найруулсан бөгөөд С.Эрдэнэ мөнгө цуглуулах, Э.Бат-Үүл шантааж хийх, эцэст нь АН-ын шошготой луйварчид нэр дэвшиж, АН ялбал С.Эрдэнийн хамаатан садан хамгийн түрүүнд сайд дарга болохоор тохироогоо хийжээ.
Эх сурвалж: sonin.mn