Коронавирусийг даван туулсан алдартнууд

Коронавирусийг даван туулсан алдартнууд

Дэлхий даяар шинэ төрлийн коронавируст халдварын нэг сая 300 мянга гаруй өвчлөл бүртгэгдээд байгаа билээ. Цар тахлын өвчлөл буурахгүй байгаа ч эсрэгээр эдгэрч илаар болсон тохиолдол ч нэмэгдэж байна. Ковид19 вирусийн шинжилгээ нь эерэг гарсан ч биеийн байдал хэвийн болж эдгэрсэн 278 мянган хүн бий. Тэдний дотор олны танил эрхмүүд цөөнгүй бий. 
1. Том Хэнкс
Гуравдугаар сарын 12-нд Том өөрийн инстаграм хуудсанд эхнэрийнхээ хамт коронавирусийн халдвар авснаа анх мэдээлсэн. Халдвар авсан үед тэр өөрийгөө тусгаарлан хуучин кинонуудаа үзэж амьдралынхаа төлөө тэмцэнэ гэж байлаа. Тэд өвчнөөс эдгэрсэн ч хийж байсан киногоо зогсоосон юм. 
2. Pink
Коронавирусийг даван туулсан алдартнууд
Али́ша Бет Мур буюу Пинк гэсэн тайзны нэрээр алдартай америк дуучин гэр бүлийнхээ дөрвөн хүний хамтаар вирусийн халдварт өртөж гэрийн тусгаарлалтад орсноо шүтэн бишрэгчдэдээ дуулгаж байв. Сүүлийн мэдээгээр вирус бас дуучны бага хүүд халдварласан. Дуучин эдгэрсэн ч хүүд нь өвчин хүнд туссан гэнэ. Гэхдээ одоо гурав настай хүүгийн бие сайжирч байна. Пинк эдгэрснийхээ дараа вирустай тэмцэх үйлсэд хоёр сая доллар хандивлажээ.
3. Уэльсийн хунтайж Чарльз
Коронавирусийг даван туулсан алдартнууд
Хааны цус ч вирусаас аврахгүй гэдгийг 71 настай Уэльсийн жонон Чарльз өөрөө мэдэрлээ. Түүний шинжилгээ эерэг гарсан. Угсаа залгах хунтайж эдгэрсэн ч  хааны гэр бүлд аюул ойрхон байна.  Их Британийн хааны ордны нэгэн ажилтнаас коронавирус илэрсэн байна.
4. Лев Лещенко
Коронавирусийг даван туулсан алдартнууд
Оны дараахан АНУ-д аялаад ирсэн Оросын нэрт дуучин Лев Лещенко бие нь тавгүйрхэж байсан ч нэг дүүгийнхээ найранд очин вирус тараав. Шинжилгээгээр халдвартай нь батлагдсан дуучин эхнэрийнхээ хамт хүргэгдэв. Мягмар гарагт тэр эмнэлгээс гарахдаа “Бүх зүйл сайхан болно, би удахгүй бүрэн эдгэрнэ” гэжээ. 
5. Надежда Бабкина
Коронавирусийг даван туулсан алдартнууд
Бие нь тавгүйтсэн орос ардын дууч дөрөвдүгээр сарын 1-нд сайн дураараа шинжилгээнд хамрагдахад халдвартай гарчээ. Хамгийн сонирхолтой нь түүнд Лев Лещенко вирус халдаасан болж таарав.
Дээр өгүүлсэн баяр найрын бичлэгээс харахад Оросын шоу бизнестэй холбоотой олон хүн оролцож Лев Лещенко, Надежда Бабкина, Игорь Крутой, Николай Басков нар тэврэлдэж үнсэлцэн, цугтаа дуулж хуурдаж байв. Дараагийн удаад ямар алдартан халдвар авсныг мэдээ харуулна биз.

скачать dle 12.0