С.Эрдэнэ даргын засгийн эрхийг хууль бусаар булаах төлөвлөгөө
2020 оны УИХ сонгууль болоход хэдхэн сар үлдээд байна. Монгол улсын Ерөнхийлөгч Х.Баттулга энэ жил болох ээлжит сонгуулийг хойшлуулж, төсөвт тодотгол санал дэвшүүлсэн гэсэн хэдий ч сонгуульд оролцох улс төрийн намууд бусад хүчин зүйлээс шалтгаалан сонгууль хойшлох нь бүү хэл яригдахгүй нь. Тэгвэл ээлжит сонгуульд оролцох улс төрийн намууд юу хийж явна вэ ? Намууд мөрийн хөтөлбөрөө Үндэсний аудитын газарт хүргүүлж, ил цагаан биш ч сонгуулийн шоугаа хийгээд эхэлчихжээ гэмээр МАН-ын бага хурлын гишүүн, “Хера Холдинг” группийн Ерөнхийлөгч Хассуурийн Ганхуяг Ардчилсан намын дарга С.Эрдэнийн тухай мэдээлэл хийлээ.
Тэрээр С.Эрдэнэ даргын талаар баримт дэлгэж түүнийг Засгийн эрхийг хууль бусаар авах гэж хичээж байна гэдгийг мэдээллийн эхэнд онцоллоо. Өнгөрсөн долоо хоногт Хассуурийн Ганхуягт үл мэдэгдэх хүнээс бор дугтуйтай захидал нэрсийн жагсаалтын хамт ирсэн байна. Захидал 181 хүний нэрсийн жагсаалт АН-ын гишүүд хэмээн бичсэн байж. “Хера Холдинг” ХХК-ийн захирал Хассуурийн Ганхуяг: Тус захидлыг уншиж өгье. “Ардчилсан намын дарга С.Эрдэнэ нэр дэвшигчдээсээ нэхэж буй 100 сая төгрөг нь МАН-ын 60 тэрбум төгрөгийн схемээс ч илүү хор хөнөөлтэй, төрийн эрхийг хууль бусаар авах гэсэн оролдлого мөн.
Өнөөдөр АН-аас нэр дэвшихийн тулд 100 сая төгрөгөө төлсөн 200 гаруй хүн байна. Тэр хүмүүсийн дунд жирийн ардын хүүхэд байхгүй. Харин улс төрчдийн хүүхдүүд, цөөн хэдэн олигархийн хамаатан саднууд байгаа. АН-ын дарга С.Эрдэнийн үед жирийн гишүүд нь байнгын дарамтад байх болсон. Ална, тална, шулна гэсэн заналхийллийг байнга хийж, үг хэлэх, үзэл бодлоо илэрхийлэх эрхийг хязгаарлах болсон. Тиймээс АН толгойноосоо эхлэн өөрчлөгдөх цаг болсныг АН-ын жирийн гишүүдээс шаардаж байна” гэсэн байна.
Би үүнийг бодохдоо, АН нэр дэвшигчдээсээ 100 сая төгрөг нэхэж байгаа нь Үндсэн хууль, Сонгуулийн хууль бусад хуулийг маш ноцтой зөрчсөн үйлдэл мөн. Үндсэн хуульд иргэний сонгох, сонгогдох эрхийг хөрөнгө мөнгөөр ялгаварлахыг хориглоно, Эрүүгийн хуульд сонгох, сонгогдох эрхийг хясан боосон бол хариуцлага ногдуулна гэсэн заалт байдаг.Тиймээс би С.Эрдэнэ даргад 24 цагийн хугацаатай шаардлага хүргүүлж байна. АН-д нэр дэвшихийн тулд 100 сая төгрөгийн дэнчин төлсөн иргэдийн нэрсийг ил болгоно уу. Хоёрдугаарт тухайн мөнгийг хүлээн авсан дансны жагсаалтаа ил болгоно уу. С.Эрдэнэ даргын нэр дэвшигчдээсээ татаж байгаа 100 сая төгрөг нь МАН-ын 60 тэрбумаас огт дутахгүй төрийн эрхийг хууль бусаар гэсэн оролдлого мөн гэсэн юм.
Сонгуулийн жил болоод ч тэр үү ! улс төрчдийн амлалт, ажил, попролт, будлиан олны өмнө дэлгэгдэж эхэлжээ. МАН-ын бага хурлын гишүүний хэлснээр С.Эрдэнэ дарга хор хөнөөлтэй төлөвлөгөө боловсруулж. Нэр дэвшигчдээс 100 сая төгрөг нэхэж байгаа нь үнэн үү ? Нэг нэр дэвшигчээс авсан 100 сая төгрөг сонгуулийн зардал болж ард иргэдийн саналыг худалдаж авахад чиглэх үү ? Аль эсвэл намын даргын халаасанд орохуу ?
О.Гоо-Оюун
Эх сурвалж: control.mn