ПАРЛАМЕНТАД СУУДАЛТАЙ НАМУУД НӨХӨН СОНГУУЛЬД ОРОЛЦОХ ХҮСЭЛТЭЭ ХҮРГҮҮЛЭВ

ПАРЛАМЕНТАД СУУДАЛТАЙ НАМУУД НӨХӨН СОНГУУЛЬД ОРОЛЦОХ ХҮСЭЛТЭЭ ХҮРГҮҮЛЭВ

Улс төрийн намууд өнөөдөр Хэнтий аймгийн нөхөн сонгуулд оролцох хүсэлтээ Сонгуулийн ерөнхий хороонд гаргаж байна. Өнөөдөр өглөө МАХН-ын ерөнхий нарийн бичгийн дарга Б.Тулга Сонгуулийн ерөнхий хороонд хуулийн хугацаанд нөхөн сонгуульд оролцох хүсэлтээ гардуулж өгсөн юм.

Мөн  МАН-ын хүсэлт болон холбогдох бичиг баримтыг УИХ дахь МАН-ын бүлгийн дарга Тогтохсүрэн сонгуулийн байгууллагад хүлээлгэн өглөө. Тус нам өчигдөр IV бага хурлаа хийж, Хэнтий аймагт 42 дугаар тойрогт болон нөхөн сонгуульд оролцох шийдвэр гаргасан юм.

Түүнчлэн одоогоор УИХ-д бүлэггүй болчихоод байгаа АН нөхөн  сонгуульд оролцох хүсэлтээ СЕХ-д хүргүүлсэн байна.скачать dle 12.0