Тэрбумтны залгамжлагч хөхөө томруулах гээд амиа алджээ

Тэрбумтны залгамжлагч хөхөө томруулах гээд амиа алджээ

South China Morning Post сонинд бичсэнээр Хонконгийн тэрбумтан Лау Тинпоны залгамжлагч Сөүлийн эмнэлэгт гоо сайхны мэс засалд орох үед нас барсан байна. Тэрбумтны ач охин 34 настай Бонни Эвита Лау төрсөн өдрөөрөө хөх томруулах, өөх соруулах мэс засал хийлгэх эрхийн бичиг бэлгэнд авсан аж. Тэрээр оны эхээр Сөүлд ирж, Ollim Plastic Surgery эмнэлэгт ханджээ. Гэвч мэдээ алдуулах эмчгүй хийсэн мэс заслын үед эмэгтэй хүчтэй өвдөлт мэдэрч, хөдөлж эхэлсэн байна. Мэс заслын эмч түүнд наркозын тунг нэмэн өгч мэс ажилбараа үргэлжлүүлжээ. Гэтэл үйлчлүүлэгчийн цусан дахь хүчилтөрөгчийн түвшин огцом буурч, уруул нь хөхөрсөөр ухаан алдаж, зүрх нь зогссон байна. Сарын дараа нас барсан эмэгтэйн нөхөр Сөүлийн эмнэлэг, мэс засал хийсэн эмч болон хоёр сувилагчийг шүүхэд өглөө. Тэднийг санамсаргүй аллага, эрсдэлийн гэрээнд эхнэрийнх нь гарын үсгийг хуурамчаар үйлдсэн хэрэгт буруутгав. Талийгаачийн нө­хөр учирсан хохирлыг нөхөн төлөхийг шаарджээ. Нөхөр болон түүний хүү тэрбумтан гэр бүлээс өгдөг жил бүрийн санхүүгийн тэтгэлэг болон өв залгамжлах эрхээ алдсан байна. Нас барсан эмэгтэйн төрөл төрөгсөд энэхүү заргыг дэмжиж буйгаа мэдэгджээ.
ЗГМ
скачать dle 12.0