Амьд хонин гүрвэл идсэн залуу 10 хоногийн дараа нас баржээ

Түүний гэр бүлийнхний ярьснаар залуугийн бүх бие нь хөөж, уушги нь устсан бөгөөд дотроосоо ялзарч эхэлсэн гэнэ. Өвдөлтийг намдаахын тулд өвчтөнийг хиймэл комд оруулсан ч хэд хоногийн дараа мэс засал хийх үеэр амьсгал хураасан гэнэ.
Доуэллийн ар гэрийнхэн баярын үеэр тахиа идсэнээс болж энэ халдварыг авсан гэж үзэж байсан аж. Гэтэл талийгаачийн нэг найз нь түүнийг үдэшлэгийн үеэр мөрий тавьж, хонин гүрвэл амьдаар нь идсэн тухай ярьсан байна.
Квинслендийн их сургуулийн доктор Марк Тернерийн хэлснээр яст мэлхий, могой, мэлхий, хонин гүрвэл зэрэг амьтад салмонеллез тээж явдаг тул халдвар авах шалтгаан болж болох гэнэ. Гэхдээ тэрбээр анх удаа ийм тохиолдолтой таарч байна гэжээ.
Я.Болор
Эх сурвалж: Zindaa.mn