Хятадад өдөрт үйлдвэрлэж буй амны хаалтын тоо 70 сая давжээ

Хятадад “COVID-19” коронавирусний халдвар дэгдсэнээс хойш амны хаалтын эрэлт хэрэгцээ нэмэгдсэнтэй холбогдуулан энэ төрлийн бүтээгдэхүүний үйлдвэрлэлийг жигд явуулахад анхаарч, үйлдвэрлэлийг нэмэгдүүлэхийн тулд уг салбарын технологийн шинэчлэлийг дэмжих зэрэг олон арга хэмжээг хэрэгжүүлжээ.
Баасан гарагийн өглөөний байдлаар Хятадад коронавирусээр халдварласан хүмүүсийн тоо 78825 хүрч, нийт 2788 хүн нас барж, 36117 хүн эдгэрэн эмнэлгээс гарсан байна.
Э.Хулан