Уханьд маск хандивласан тайвань жүжигчин эх орондоо ад үзэгджээ

Уханьд маск хандивласан тайвань жүжигчин эх орондоо ад үзэгджээ
Хятадад гарсан коронавирусийн халдварын улмаас маск, ариутгалын бодис ховордож, эмийн санд ч байхгүй болоод байгаа.
Тайваний жүжигчин Барби Сюй халдварын голомт болсон Ухань хотод 10 мянган амны хаалт хандивлажээ. Гэвч эх газрын Хятадтай сөргөлдөөнтэй Тайвань арлынхан энэ буяны үйлсийг нь эрс шүүмжилсэн байна.
 

Тайваний Засгийн газраас амны хаалтыг гадаад оронд худалдаалахыг хориглосон шийдвэр гаргасны дараахан Сюй хандив өргөсөн нь ч бас шүүмжлэлд нэрмээс болжээ.
Барбигийн нөхөр Ван Сяо Фэй “Эхнэр минь тайвань хүн. Тэр 10 мянган маск Японд худалдан авч, Уханьд байгаа манай ангийн андад илгээж, бидний өмнөөс хандив өргөхийг хүссэн юм. Бид хоёр цаашдаа ч Японоос маск худалдан авч, Уханьд илгээж байх болно” гэж хэлсэн.
 

Харин Барби өөрөө Weibo сүлжээнд “Ах дүү нарт минь зовлон учраад байхад бүгд туслах ёстой. Бид хоорондоо ялгаатай байж болох ч хэрэлдэн маргах биш, нэг нэгнээ аврах хэрэгтэй. Хүүхдүүдээ ч би ингэж хүмүүжүүлдэг. Үзэн ядалт вирусээс аюултай” гэж бичсэн юм.
Гэвч Тайваньд түүнийг “Хятадад тал заслаа”, “Тайваниас урвалаа”, “бусад орны хүмүүсээс илүү өөрийн иргэдийг хамгаалах ёстой” гэж шүүмжилсэн хэвээр байна.
Zindaa.mn
скачать dle 12.0