Харвардын их сургууль эрүүл байх таван дүрмийг танилцуулжээ

Хүмүүс урьдчилан бэлтгэсэн хоол хүнсийг хэтрүүлэн хэрэглэдэг мөртлөө тэдний биед чухал үүрэгтэй жимс, ногоо, самар болон үр тариаг бага хэрэглэж байгаа юм. Мөн 2-рт байнгын дасгал сургуулилт хийх нь эрүүл мэндэд чухал нөлөөтэйг онцолжээ. Хөдөлгөөний дутагдалтай хүмүүсийн амиа алдах эрсдэл байнга дасгал хийдэг хүнтэй харьцуулахад 20-30 хувиар өндөр байгааг анхааруулжээ. Судлаачид насанд хүрэгчид долоо хоногт 150 минутын турш ямар нэгэн байдлаар идэвхтэй дасгал, хөдөлгөөн хийх хэрэгтэй гэдгийг зөвлөсөн байна.
Гуравт, биеийн жингээ хэвийн түвшинд хадгалж, таргалалтаас зайлсхийхийг хүсчээ. Өнөөдөр дэлхий дахинд хэт таргалалттай 800 сая хүн амьдарч байна. 2016 оноос хойш хэт таргалалттай иргэдийн тоо 3 дахин өсөөд байгаа юм. Үүнээс гадна тамхины хэрэглээнээс татгалзах, дарс болон бусад согтууруулах ундааг хэтрүүлэн хэрэглэхгүй байх нь эрүүл байхад нэн чухал гэжээ.
Эх сурвалж: mnb.mn