Эрүүл, урт наслах 10 дүрэм
Хэт их идэхгүй байх
Багаар бодоход өдөрт 2000 кило калори илчлэг бүхий хоол хүнс хэрэглэх нь зүйтэй юм. Эрүүл байхын эх булаг нь өдөр тутмын хэрэгцээ болсон хоол тэжээлийн амьдралын үргэлжлэх хугацааг 20-60%- иар уртасгадаг юм. Хэмжээтэй идвэл идээ ундаа, хэтрүүлж идвэл хар хор гэж өвөг дээдэс минь үнэн үгийг өгүүлж ирсэн билээ.
1. Өөрийн бие организмын онцлогт тохируулан хоол хүнс, алин дэм, уургийн хэрэгцээгээ зөв зохистой хангаж сурах хэрэгтэй.
2. Өдорт 1-2 аяга сүү ууж хэвших. Сүү цагаан идээнээс аль болох кальци ихтэй тараг, хоормог, бяслаг, ааруул, аарц хэрэглэх
3. Өглөө бүр өлөн элгэн дээрээ буцалсан ус ууж хэвших /хоногт 1.5-2л ус/
4. Аль болох бүдүүн ширхэгтэй 2-р гурил, хивэгтэй гурилаар хийсэн хүнс, хальсыг цэвэрлээгүй үр тариа, будаа /гурвалжин, хөц гэх мэт /-г хэрэглэх
5. Гурван цагаан хор гэгч / өөх тос, элсэн чихэр, давсыг/ аль болох бага хэрэглэх
6. Ногоон болон улбар шар өнгөтэй хүнсний ногоо байнга хэрэглэж хэвших. Ногоог шарж, буцалгаж бэлтгэхээс илүүтэй, уураар буюу жигнэж идэх нь зохистой. Байгалийн зэрлэг жимсийг илүүд үзэн хэрэглэх.
7. Согтууруулах болон хийжүүлсэн ундаа хэрэглэхгүй байх. Мөн халуун ногоо, төрөл бүрийн амтлагчаас татгалзах.
Нас биеийнхээ онцлогт тохируулж хоолныхоо цэсийг зохицуулах
30-аас дээш насны эмэгтэйчүүд хүнсэндээ самрыг тогтмол хэрэглэх нь үрчлээтэхээс сэргийлдэг. Харин 40-өөс дээш насны хүмүүс бета каротинаар баялаг улаан лууван, улаан манжин, шар улаан өнгийн жимс ногоог тогтмол хэрэглэх, 50-иас дээш насныхан кальциар баялаг хүнс болох бяслаг, загасыг түлхүү хэрэглэх хэрэгтэй.
Нойр
Хоолноос дутуугүй хэрэгтэй зүйлийн нэг нь нойр юм. Ажил амралтаа зөв зохицуулан, тогтмол цагт сайтар унтаж амрах нь таны насыг уртасгана. Унтахын өмнө нэг аяга халуун бүлээн сүү уугаарай, нойронд тустай. Секс бол залуужуулах элексир мөн Долоо хоногт 2 удаа бэлгийн харьцаанд ордог хүмүүс 14 насаар залуу харагддаг. Бэлгийн харилцааны үед ялгардаг эндорфин хэмээх гормон залуужуулах гайхалтай шидтэй байдаг ажээ. Ямар ч үед гуниглаж болохгүй. Өөдрөг үзэлтнүүд гутранги үзэлтнүүдээс урт насалдаг байна.
Дасгал хөдөлгөөн хий
Өдөрт хэдхэн минут спортоор хичээллэх урт наслахад асар нөлөөтэй байдаг. Бие махбодын үндсэн хөдөлгөөн болох алхалтыг тайван, удаанаас эхлэн дунд зэрэг, өндөр эрчимтэй алхах хүртэл өөртөө тохируулж, амьсгалын болон зүрхний цохилтын тоог нэмэгдүүлэн идэвхтэй хөдөлгөөн болгож болно. Агаар салхинд тогтмол явж, зүй зохистой хөдөлгөөн таныг хэдэн насаар залуу харагдуулдаг.
Сэрүүн нөхцөлд унтаж амрах
17-18 хэм дулаантай тасалгаанд унтах нь бодисын солилцоог хэвийн явагдах нөхцөлийг бүрдүүлдэг байна. Аливаад эерэгээр хандах Сэтгэл сайтай хүн урт наслан жаргадаг. Бие сэтгэлээ зөв жолоодон өөрийн сурсан мэдсэн зүйл сэтгэл оюунаа үр ач, ах дүү, хамт олондоо хүргэж идэр залуугийн цог золбоогоо сэтгэл зүрхэндээ дурсан яваарай.
Стресс буюу бухимдал тайлах, уураа гаргаж бай Хорт хавдраар өвчлөгсдийн 65% уураа гаргадаггүй, дотроо бачимддаг хүмүүс байдаг гэсэн судалгааны дүн гарчээ.
Стресс буюу бухимдал тайлах 13 арга
1. Бишрэн шүт
2. Өөрийгөө танъ
3. Ажлаа хуваарил, төлөвлө
4. Зөв амар
5. Дасгал хөдөлгөөн хий
6. Хамт олонтойгоо бай
7. Инээмсэглэж яв
8. Бусдын зовлонг хуваалц
9. Хамтран ярилц
10. Дуу хөгжим сонирх
11. Биеийн тамираар хичээллэ
12. Мэдрэхүйгээ сайжруул
13. Амьсгалын дасгал хий
Оюун ухаанаа хөгжүүлэх дасгалыг тогтмол хий
Үгийн сүлжээ бөглөх, ном унших, гадаад хэл сурах зэргээр тархи толгойгоо идэвхтэй ажиллуулснаар зүрх судас, цусны эргэлт бодисын солилцооны үйл ажиллагаа идэвхжидэг.
Хийх ажилгүй суухаас зайлсхий
Судлаачид ажил хийдэггүй хүн үеийнхнээсээ таван насаар хөгшин харагддаг болохыг тогтоожээ.
Эх сурвалж: "Налайхын амьдрал"