УИХ-ын гишүүн Н.Учралын сургуульд ХАР ТАМХИ хэрэглэдэг багш хичээл заадаг байжээ
Цагдаагийн ерөнхий газар /ЦЕГ/-ын Хар тамхитай тэмцэх газрын алба хаагчид энэ сарын 16-ны /2019.09.16/ өглөө 06.45 цагт Баянзүрх дүүргийн 16 дугаар хорооны нутаг дэвсгэрээс биедээ хар тамхи, мансууруулах төрлийн эм, бэлдмэл авч явсан гадаадын иргэнийг саатуулсан талаар бид өнөөдөр мэдээлсэн. Тодруулбал, Их Британи Умард Ирландын нэгдсэн вант улсын иргэн, 41 настай, эрэгтэй С нь баривчлагдах үедээ НҮБ-ын 1961 оны “Сэтгэцэд нөлөөт бодисын тухай конвенц”-ийн жагсаалтад багтдаг ЗУРГААН грамм хар тамхины төрөл хадгалж явсан болох нь тогтоогдсон байна. Түүнчлэн түүний биеэс шээс авч, хар тамхи илрүүлдэг тестээр шалгахад тодорхой төрлийн хар тамхи хэрэглэсэн болох нь тогтоогджээ.
Тэрбээр өнгөрсөн наймдугаар сард аялал жуулчлалын визтэйгээр Монгол улсад ирсэн бөгөөд УИХ-ын гишүүн Н.Учралын ‘Royal academy’-д багшилдаг байж.
Өөрөөр хэлбэл визний асуудлыг ‘зохицуулаад’ албан ёсоор хамтран ажиллах гэрээ байгуулан багшлуулах гэж байсан гэх мэдээлэл байна. Одоогоор тус иргэнд холбогдуулан эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татан шалгалтын ажиллагааг явуулж байна. Хар тамхи хэрэглэдэг этгээд нь цүнхэндээ тогтмол виагра, бэлгэвчийг олон тооноор нь авч явдаг байсан нь шалгалтаар тогтоогдсон байна. Эцэг, эхчүүд нойр хоолоо хасан байж хөдөлмөрлөж олсон хэдэн төгрөгөө хүүхдийнхээ боловсролд зарцуулж байхад сургалтын байгууллагууд ийм хариуцлагагүй байж болох уу? Холбогдох газар нь яагаад шалгадаггүй юм бэ? Дашрамд дурдахад ‘Royal academy’–аас багш нь хар тамхи хэрэглэдэг 2 дахь тохиолдол илэрлээ.
Эх сурвалж: tac.mn