Б.Жагар: Оюутолгойн луйварын гэрээг цуцалж, ард түмэнд 100 хувь хувьцаа болгон шилжүүлэх тоглоол гарга. Чадахгүй бол УИХ тар!!!

Б.Жагар: Оюутолгойн луйварын гэрээг цуцалж, ард түмэнд 100 хувь хувьцаа болгон шилжүүлэх тоглоол гарга. Чадахгүй бол УИХ тар!!!

Оюутолгойн гэрээг шалгах ажлын хэсэг байгуулагдаад жил гаруйн нүүрийг үзэж байна. Ажлын хэс­гийн үйл ажиллагаанаас олон нийт дорвитой үр дүн хүсэн хүлээж байгаа нь мэдээж. Гэвч жил гаруй хугацаанд доривтой өөрчлөгдсөн зүйлгүй өнөөдрийг хүрчээ. Ажлын хэсгийн үндсэн зорилго бол Оюутолгойн гэрээг дүгнэх, зөрчлүүдийг арилгах юм. 
Тэгвэл өнөөдөр Оюутолгойн гэрээтэй холбоотой асуудлаар “Улсаа аврах ард түмний үндэсний хөдөлгөөн”-ий зохицуулагч, “Оюутолгойн гэрээг шалгаж дүгнэх ажлын хэсэг”-ийн гишүүн Б.Жагар тэргүүтэй хүмүүс Оюутолгойн төв оффис буюу "Моннис"-ийн гадаа эсэргүүцлээ илэрхийлж жагсаал зохион байгууллаа. Мөн Монгол улсын иргэн бүр хувьцаа эзэмших, ирээдүйн эрх ашгийнхаа төлөө нэгдэхийг уриалж, иргэдийн гарын үсгийг цуглуулж байлаа. Энэхүү жагсаал Төв номын сангийн өмнөх "Моннис"-ын гадаа 10 хоног үргэлжлэнэ гэдгийг зохион байгуулагчдийн зүгээс хэлсэн юм. 
“Оюутолгойн гэрээг шалгаж дүгнэх ажлын хэсэг”-ийн гишүүн Б.Жагар Монгол Улсын Засгийн газар болоод Рио Тинто компанитай байгуулсан гэрээтэй холбоотой асуудлаар байр сууриа илэрхийлэхдээ:  
"Ажлын хэсэг 2009 оны 10 дугаар сарын 6-ны өдөр Рио Тинто компани Монгол Улсын Засгийн газартай байгуулсан гэрээг шалгах зорилготой. Энэ гэрээ монголын талд ашиггүй, олон улсад мөрдөгддөг уул уурхайн гэрээний стандарт  зөр­чигдсөн, Монгол Улсын Засгийн газар ашиглаж бо­ло­хуйц олон давуу болом­жоо алдсан гэрээ гэдгийг ард түмэн бүгд мэдэж байгаа.  Оюутолгойн гэрээ нь хувь нийлүүлэгчидийн гэрээний зохицуулалтаар нэг хоногт төлбөр хүүнд нь 1.275.000 ам доллар төлж менежментийн 6%-ийг нэмээд нэг хоногт 3 сая доллар төлж, хоногт таван сургууль, цэцэрлэг шинээр барих мөнгийг хүүнд нь өгч байна. Энэ гэрээг шууд цуцалж Монголын ард түмэнд ашигтай байдлаар дахин гэрээлэх учиртай. 
НҮБ-ын 1962 оны 1803-р тогтоолын дагуу баялагийн эзэн улс өөрийн баялагийн дийлэх хувийг хүртэх эрхтэй. Монгол улсын Үндсэн хуулийн 6-р зүйлийн 1 дэх хэсэгт: байгалийн баялаг гагцхүү ард түмний мэдэлд гэсэн олон улсын гэрээ хуулийг даган мөрдөж, УИХ, Засгийн газар яаралтай тогтоол гаргаж оюутолгойн гэрээг ард түмний мэдэлд 100 хувь шилжүүлж, хувьцаа хэлбэрээр баялагийн сан бүрдүүлэн иргэн бүрт сар бүр ноогдол ашиг хүртээхийг шаардаж байна.
Үр ашиггүй  гэрээг хууль хяналтын байгууллага болоод парламентын түвшинд нягталж, ард түмэнд ашигтайгаар шийдэх хэрэгтэй. ЧАДАХГҮЙ БОЛ УИХ ТАР" гэсэн юм. 
ЭХ СУРВАЛЖ: ORD.MN

 
скачать dle 12.0