Эцэг үр хамтдаа үлдлээ

Эцэг үр хамтдаа үлдлээ

Сүүлийн үед Увс аймгийн Улаангом сумд хүүхдийн эрх ноцтойгоор зөрчигдөж байгаа талаар мэдээлсэн. Тодруулбал тус аймгийн ГБХЗХГ-ын дарга болон Тувагийн албаны хүмүүс иргэн Б.Баянмөнхийн 7 настай охиныг эцгээс нь хүчээр салган Орос руу авч явах гэж байна гэсэн мэдээлэл нийгмийг цочроосон.
Энэхүү мэдээллийн дагуу аймгийн ИТХ-ын гишүүн Ц.Батболд аймгийн цагдаагийн газрын дарга Б.Мөнхбат, ГБХЗХГ-ын дарга Нансалмаа нарт хүсэлт гаргаж үнэн зөвийг тодруулахыг хүссэн байдаг. Харин өнөөдөр буюу 2019 оны 06 дугаар сарын 27-ны өдөр Тува улсын албаны хүмүүстэй уулзан эрх нь зөрчигдөөд байгаа эцэг охин хоёрыг амьдын хагацлаас салгасан байна.

 Эцэг үр хамтдаа үлдлээЭцэг үр хамтдаа үлдлээ
Нэгэн гэр бүлийг сайн сайхны төлөө, хүн хүний эрхийг сахин хамгаалж, нийгэмд шударга ёс тогтоож, Монгол улс өөрийн хууль дуүрэмтэй бас дэлхий дахинаа хүлээсэн үүрэг хариуцлагатай улс гэдгийг харууллаа.скачать dle 12.0