Харуулд гарч байсан цэрэг буудуулж, шархаджээ
Өмнөговь аймагт байрлах зэвсэгт хүчний 167-р цэргийн ангид харуулд гарч байсан байлдагч буудуулсан хэрэг гарсныг цагдаагийн байгууллага шалгаж байгаа юм байна.
Буудуулсан байлдагчийг тэр даруй Цэргийн төв эмнэлэгт хүргэж, амь насыг нь аварч чадсан байна. Харин байлдагчийг хэн, ямар шалтгааны улмаас буудсан болохыг одоогийн байдлаар цагдаагийн байгууллага шалгаж байгаа аж. Энэ талаар ЗХЖШ-аас тодруулахад "Хэргийг Цагдаагийн байгууллага шалгаж байгаа учраас мэдээлэл өгөх боломжгүй" хэмээлээ.