Ням, 7-р сарын 13, 2025 он

Цэргийн ангиас байлдааны зориулалттай их хэмжээний сум алдагдсаныг илрүүлжээ

Цэргийн ангиас байлдааны зориулалттай их хэмжээний сум алдагдсаныг илрүүлжээ
Зэвсэгт хүчний дугаар ангиас байлдааны зориулалттай их хэмжээний сум алдагдсан хэрэг энэ сарын эхээр гарсныг Цагдаагийн байгууллага шалгаж эхэлжээ. Цэргийн ангиудаас алдагдсан байлдааны зориулалттай их хэмжээний сум нь хууль бусаар сум зардаг зохион байгуулалттай этгээдүүдийн гарт орж, Нарантуул, Хархорин зах зэрэг газруудаар нууцаар борлуулагддаг талаар иргэдийн дунд яригддаг аж.
Алдагдсан их хэмжээний байлдааны сумыг хууль бусаар зарж борлуулдаг бүлэг этгээдүүдээс хураан авчээ. Нийт 50,000 гаруй сумыг хураан авснаас гадна, холбогдох 10 орчим этгээдийг баривчилсан байна. Эрүүгийн цагдаагийн албанаас шалгалтын үйл ажиллагааг явуулж байна.
скачать dle 12.0