Ц.Нямдорж Х.Нямбаатар гишүүнийг “заналхийлэв”

Ц.Нямдорж Х.Нямбаатар гишүүнийг “заналхийлэв”
УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдааны үеэр Хууль зүй, дотоод хэргийн сайд Ц.Нямдорж нилээн хатуухан үгийг Х.Нямбаатар гишүүнд хандан чулуудав. Эрх баригчид авлигачид, ЖДҮ-чдээ аврахын тулд Эрүүгийн хуульд хөөн хэлэлцэх хугацаатай холбоотой өөрчлөлт оруулсан. Энэ нь эхнээсээ “үр дүнгээ” өгч, МХЕГ-ын тэрбум төгрөгийн авлигын хэрэг хаагдсан нь олон нийтийн дунд шүүмжлэл дагуулаад буй.
Хөөн хэлэлцэхтэй холбоотой заалтыг тухайн үед байнгын хорооны хуралдаан дээр УИХ-ын гишүүн Ш.Раднаасэд оруулж ирсэн. Гэхдээ үүний цаана эрх баригчид нийтээрээ байсан уу, нэг хэсгээрээ байсан уу гэдэг тодорхойгүй байгаа юм. Олон нийтийн шүүмжлэл ч үр дүнгээ өгч өнөөдөр хөөн хэлэлцэхтэй холбоотой заалтыг оруулсан нь би, чи гэж булхайгаа дэлгэж сууна, МАН-ын хууль санаачлагчид.
Энэ асуудалтай холбоотойгоор Ц.Нямдорж сайд чуулганы хуралдаанд өнөөдөр үг хэлсэн юм. Тэрбээр “Эрүүгийн хуулийг 2017, 2018 онуудад өөрчилсөн, үүнийг Х.Нямбаатар чи хийсэн. Эх захгүй зүйлийг та нар хийсэн, Х.Нямбаатар аа. Би цогцоор нь засна. Өөрсдөө галзуу зүйл хийчихээд, галзуу зүйл хийсэн хүнээс биш надаас асуудгаа болиорой. 400 хуульч цуглуулж хэлэлцүүлэг хийсэн гэдэг чинь худлаа. Чиний энэ тодрох гэсэн өвчин чинь аминд чинь хүрч мэднэ шүү, Х.Нямбаатар аа. Юу гэж ойлгоно уу, өөрөө мэдээрэй” хэмээн хатуухан хэлэв.
Хууль зүй, дотоод хэргийн сайд нь танхимынхаа гишүүний амь настай холбоотой “заналхийлэл” шиг зүйл хэлж байгаа нь  ёс зүйгүй гэмээр. Ер нь УИХ-ын гишүүн хэлсэн үгэндээ хариуцлага хүлээдэг болох эрх зүйн зохицуулалт парламентад, ялангуяа энэ парламентад нэн шаардлагатай байна, Их хурлын дарга аа.

Ш.Оч
Эх сурвалж: news.mn
 
скачать dle 12.0