АНУ-ын "толгойны өвчин" Ассанжийг хүчээр баривчилжээ

АНУ-ын "толгойны өвчин" Ассанжийг хүчээр баривчилжээ
"WikiLeaks" сайтын үүсгэн байгуулагч Жулиан Ассанжийг өчигдөр Лондон хот дахь Эквадор улсын Элчин сайдын яамнаас баривчилсан талаар "Ройтерс" агентлаг мэдээллээ. Шведийн тал түүнийг хүчингийн хэрэгт буруутгаж, шилжүүлэн авах хүсэлтээ нэг бус удаа илэрхийлж байсан юм.
"Ассанжийг дахин хамгаалах шаардлагагүй байхгүй" гэж Эквадорын Ерөнхийлөгч Ленин Морено мэдэгдээд,  түүнд олгосон улс төрийн орогнолоо цуцалсан байна. Уг шийдвэрийн дараахан Скотланд Ярдын  цагдаагийн ЭСЯ-ын байр руу нэвтэрч, Ассанжийг хүчээр баривчилан явжээ. Ассанж дээрх хүчингийн хэрэгтэй холбоогүй гэдгээ олонтоо мэдэгдэж, Шведэд очихоос татгалзан, улмаар 2012 оноос хойш Эквадорын Элчин сайдын яаманд орогнож буй аж. Түүнийг ЭСЯ-ын бүсээс гарсан тохиолдолд шууд баривчлахаа Шведээс гадна АНУ сануулж байв. 
Ассанж мөн өөрийн үүсгэн байгуулсан сайтынхаа тусламжтай АНУ-ын төрийн нууцад хамааралтай нууц материалуудыг нийтэд дэлгэсэн түүхтэй. "Энэ хэргийнхээ төлөө тэрбээр бүх насаараа хоригдох магадлалтай" гэж АНУ сануулсан юм.  АНУ-ын экс Ерөнхийлөгч Барак Обама түүнийг УРВАГЧ хэмээн тодорхойлж, нэн даруй түүнээс ял асуухыг даалгаж байсан удаатай.
Ассанж өдгөө Лондонгийн цагдаагийн байранд хоригдож буй бөгөөд энэ амралтын өдөр "гэмт хэрэгт шалгагдаж байхдаа батлан даалтын нөхцлийг зөрчсөн" хэргээр шүүгдэхээр болжээ."Британийн Засгийн газар Ассанжийг АНУ-ын хүлээлгэн өгөхөөр төлөвлөж байгаа" талаар ойрын эх сурвалж мэдээлсэн ч уг мэдээллийг Гадаад хэргийн яам хараахан батлаагүй байна. 

Б.Дэлгэрцэцэг
скачать dle 12.0