Шенгений визийн материалыг Германы виз мэдүүлгийн төвөөр дамжуулж авна
Холбооны Бүгд Найрамдах Герман Улсын Элчин сайдын яам 2019 оны гуравдугаар сарын 15-ны өдрөөс эхлэн Герман, Бельги, Дани, Финланд, Грек, Латви, Люксембург, Мальта, Нидерланд, Австри, Португал, Швед, Словени болон Испани улсад зорчих Шенгений богино хугацааны буюу 90 хүртэл хоногийн визийн мэдүүлгийг виз мэдүүлгийн төвөөр дамжуулан авахаар болжээ. Харин дээрх орнуудад албан ажлаар болон 90-ээс дээш хоногоор зорчих иргэдийн визийн мэдүүлгийн хувьд ХБНГУ-ын Элчин сайдын яаманд урьдын адил хүлээн авах юм байна.
Т.Гэрэл