УИХ-ын гишүүн Х.Болорчулууны дүү баавгайн савар гаргах гэж байгаад баригдлаа

УИХ-ын гишүүн Х.Болорчулууны дүү баавгайн савар гаргах гэж байгаад баригдлаа
Өнгөрсөн хоёрдугаар сарын 24-ний Дорнод аймгийн Чойбалсан сумын нутагт байх Хавирга Архашаатын боомтоор Хятад улс руу баавгайн савар хууль бусаар гаргах гэж байсныг тагнуулынхан илрүүлжээ. Тус хэргийг албаныхан шалгахад Хаянгаагийн Болорбаатар буюу УИХ-ын гишүүн Хаянгаагийн Болорчулууны төрсөн дүү байсан гэж chuhal.mn сайт мэдээлжээ. 
Тухайн үед Х.Болорбаатар нь 22-66 дор дугаартай Лексус -570 маркийн хар өнгийн автомашиндаа 5 ширхэг баавгайн нийт 20 саврыг машиныхаа дугуйнд нуун тээвэрлэж явж байгаад баригдсан байна. Баавгайн савар Хятадын хар зах дээр нэг бүр нь 5000 юан буюу 1.700.000 төгрөгийн үнэ хүрдэг юм байна.
Б.Анир
скачать dle 12.0