Хүмүүнлэгийн үйл ажиллагаанд ашиглах төхөөрөмжийг БНАСАУ руу илгээх боломжтой болжээ
БНАСАУ-д хүмүүнлэгийн үйл ажиллагаа явуулахад шаардлагатай байгаа хэд хэдэн нэр төрлийн ачаа барааг хязгаарлалтын арга хэмжээнээс гаргах тухай олон улсын гурван байгууллагын хүсэлтийг НҮБ-ын Аюулгүйн зөвлөлийн БНАСАУ-ын эсрэг хориг арга хэмжээний асуудал эрхэлсэн хороо дэмжжээ.
"KBS” телевизийн мэдээлснээр, НҮБ-ын Дэлхийн эрүүл мэндийн байгууллага, Ирландын "Concern Worldwide Korea” хүмүүнлэгийн байгууллага болон Германы "Welthungerhilfe” байгууллагуудад тавьсан хязгаарлалтыг цуцалсан байна.
Ийнхүү үүрэн холбооны тоног төхөөрөмж, радио идэвхт бохирдлыг устгахад ашиглах тоног төхөөрөмжүүдийг БНАСАУ руу Дэлхийн эрүүл мэндийн байгууллага илгээх боломжтой болсон байна. Түүнчлэн дээр дурдсан хоёр байгууллага БНАСАУ-руу хүнсний бүтээгдэхүүн, ус илгээх боломжтой аж.