Сурагчид өнөөдөр хичээллээд амарна
Улсын хэмжээнд ерөнхий боловсролын сургуулийн гуравдугаар ээлж хичээллэж байна. Сурагчид өнөөдөр хичээллээд ирэх даваа гарагаас хаврын буюу гуравдугаар ээлжийн амралт эхэлнэ. Сурагчдын өвлийн амралт гурван долоо хоног үргэлжилсэн бол III улирлын амралт дөрөвдүгээр сарын 1-5-ныг хүртэл үргэлжилнэ.
Хичээлийн шинэ жилийн эхэнд тухайн хичээлийн жилийн бүтцийг боловсрол, шинжлэх ухааны сайд баталдаг. БШУ-ы сайд Л.Энх-Амгалан 2023 оны наймдугаар сарын 23-ны өдрийн А/388 дугаар тушаалаар хичээлийн жилийн бүтцийг шинэчлэн баталсан ба уг хуваарийн дагуу хичээллэж буй юм.