Ирэх сарын 6-нд сурагчдын амралт эхэлнэ
2023-2024 оны хичээлийн жилийн бүтцийг батлахдаа дөрвөн улиралтай байхаар зохицуулсан байдаг. Тэгвэл сурагчдын нэгдүгээр улирлын амралт ирэх сарын 6-нд эхлэх гэж байна. Тус амралт долоо хоног үргэлжлэх бөгөөд ирэх сарын 13-нд хичээл орох юм.
Харин хоёрдугаар улиралд сурагчид найман долоо хоног хичээллээд, 21 хоног амрах хуваарьтай. Гэхдээ ахлах ангийн сурагчид 14 хоног амрах юм. Тэгвэл сурагчид гуравдугаар улиралд 63 хоног, дөрөвдүгээр улиралд бага ангийнхан 56, дундынхан 63, ахлах анги 70 хоног хичээллээд амарна.