Авлигын хэрэг АТГ дээр очоод “алга” болдог жишиг тогтох вий

Авлигын хэрэг АТГ дээр очоод “алга” болдог жишиг тогтох вий

Авлигын хэрэг АТГ дээр очоод “алга” болдог жишиг тогтох вий

 

Нийгэмд дуулиан дэгдээж нийтийн эрх ашиг хохирсон хэргүүд АТГ дээр очоод “алга” болж, саарал байшинд “шингэдэг” жишиг тогтох нь. ЖДҮ, нүүрсний хулгай, Хөгжлийн банк, хил гааль гээд салбар болгонд үүрлэсэн хэдэн тэрбумаар хэмжигдэх авлига албан тушаалын хэргүүдийг сүр дуулиантайгаар АТГ- руу шилжүүлдэг. Гэтэл хэд нь бүрэн шийдэгдэж, эх орон, ард түмнээсээ хулгай хийсэн гэмт хэрэгтнүүдийн хэчнээн нь ял шийтгэлээ хүлээв гэдэг бүрхэг. АТГ шалгаж эхэллээ гэсэн энэ олон сүржин мэдэгдлийн ард яг бодитой үр дүн гарсан нь хэд бол. Үнэндээ олонх нь АТГ-ын сейфэнд түгжигдчихээд байгаа гэхэд гомдохгүй биз.

Улсын хөрөнгөөр хэрхэн туйлдгийн бодит жишээ нүүрсний хулгай илчлэгдэж нийгмээрээ шуугихад “Манайх хэдэн жилийн өмнөөс л мэдэж, шалгаж байсан” гэх. Дараа нь “хулгайч” гэж баахан хүнийг нэр устай нь зарлачихаад тэгэсхийгээд таг болчихно. Тэгвэл АТГ-ын зарласан 40 албан тушаалтан сайд, дарга, гишүүд өнөөдөр хариуцлагаа хүлээсэн үү.

Прокурор, шүүхэд шилжүүлж эцэслэсэн билүү.  Хэвлэлийнхэнд болохоор “шалгаж байна” гэж хариулдаг халдашгүй эрх, “ган” бамбайтай. Харин хүссэн цагтаа ашигтай мессеж өгдөг ч гэж хардаж болохоор. Тэгвэл АТГ-ын ээлжит сүржин мэдэгдэл байгалийн гамшиг болох вий. Хэд хэдэн хүний халуун амь эрсдэж, энгийн иргэд эрүүл мэнд, өмч хөрөнгөөрөө хохирчихоод байгаа үер усны асуудлыг АТГ шалгахаар боллоо.

Прокурорын байгууллагаас үерийн далангийн хамгаалалтын бүсэд олгосон газарт барилга байгууламж барьсан иргэн, хуулийн этгээдийн үйл ажиллагаа, газар эзэмших, ашиглах, барилга байгууламж барих зөвшөөрөл олгосон эрх бүхий албан тушаалтны шийдвэр хууль тогтоомж зөрчсөн, гэмт хэргийн шинжтэй гэж үзэж шалгуулахаар АТГ-т шилжүүлэв.

Энэ янзаараа нэлээн “том” зүйлтэй нүүр тулна. Харин хэрхэн ажиллахыг нийтээрээ шахаж шаардахаас гадна АТГ ч бас болж бүтэж байгаа эсэхээ ил тод мэдээлээд үр дүн гаргаад явахгүй бол ёстой л “шүдгүй” арслан болох вий.

 

 

С.УЯНГА

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

скачать dle 12.0