УЛААНБААТАР ХОТ МОНГОЛЧУУДАД САЙХАН АМЬДРАЛ БЭЛЭГЛЭДЭГ ГАЗАР БИШ БОЛЖЭЭ
Монгол хvн бvрийн сэтгэхvйд ялангуяа орон нутагт терж, ессен хvн бvхэнд ХОТ гэдэг гое газар очиж сайхан амьдарч болно гэсэн бодол байдаг. Ийм байсан нь ч vнэн л дээ.Гэхдээ одоо сайхан амьдрал бэлэглэдэг Улаанбаатар маань эсрэгээрээ евелдее дээшээ 1750 метр, урт ергеешее 50 км хол гарч байж цэвэр агаартай болдог, зундаа доошоогоо 50 метр хvртэл ялгадас,баас шээсээр бохирлогдсон,гудамж талбай хаа сайгvй хогоор хучигдсан, жаахан дулаараад утаа нь шингэрээд ирэхээр цэвэрлэх байгууламж нэртэй хотын баруун талд салхины аман дээр байрлалтай том жорлонгийн хэдэн арван жилийн баас шээсний vнэрэнд утуулдаг, беен стресс, уур бухимдал болсон, гар утас, дэлгэцэнд донтсон хvмvvсийн беегнерел болсон муухай газар болжээ.
Энэ бол хэлбэрийн хувьд бидний нvдэнд харагдаж байгаа л Утаанбаатар юм.Анзаарч сайн харвал бид болоод бидний vр хvvхдvvдийн ЭРVVЛ МЭНД-ийг амьдаар хенееж, эсийн тvвшинд ярихын бол хэдэн vеэр нь сvйтгэх хорлол явагдаж байна !!! Монголчууд ухаантай ард тvмэн гэдэг.Энэ ч vнэн.Vvний бодит жишээ бол тер засгийн шийд хvлээж залхсан иргэд еерсдее зев шийдвэр гаргаж эхэлжээ.2018 онд анх удаа хедеенеес хот руу нvvгчидийн тооноос хотоос хедее рvv нvvгчидийн тоо ихэссэн судалгааны дvн гарчээ.Энэ бол ард тvмний еерсдее гаргаж байгаа маш зев алхам юм.
Томоор харах юм бол енеедер дэлхий дахинд байгаль руу тэмvvлсэн, байгалийн хуулиа дагасан амьдралын хэв маягыг илvvд vздэг болсон байна.Монгол шиг хаа хvссэн газраа очиж амьдарч болдог ГАЗРААР баялаг еер улс орон дэлхийн хаана ч байхгvй.Монгол хvн энэ давуу талаа олж харан vvндээ талархаж байгальдаа ойрхон амьдарна гэдэг нь биднээс бусад дэлхийн 7 тэрбум хvмvvст мереедеед ч олддоггvй боломж юм ш дээ уг нь.
Ямар ч ендер хегжилтэй оронд газар асар vнэтэй зvйл! Анзаарч харвал бидэнд хvн болгонд байгальдаа ойрхон амьдарч, еерсдийгее болон vр хvvхдээ ЭРVVЛ амьдруулах боломж байна аа байна!!! Хот хедеегийн ялгаа нь яг vнэндээ мэдээлэлээс хол ойрдоо л байдаг.Гэтэл онлайн, интернэт ингэж сайхан хегжсен цаг vед энэ ялгаа алга болоод удаж байна.Сэтгэлээ & нvдээ нээгээд сайн хар!!! Хотод биш хедее, байгальд бидний хvсээд байдаг САЙХАН АМЬДРАЛ байдаг болчихжээ,ХVМVVСЭЭ !!!