“Шүүх эрх мэдлийн хөгжлийн бодлого”-ын төсөлд санал авах хэлэлцүүлэг зохион байгууллаа
Шүүхийн тухай хуульд шүүх эрх мэдэл хөгжлийн бодлоготой байхаар заасны дагуу Шүүхийн ерөнхий зөвлөлөөс хөгжлийн бодлогын төслийг боловсруулж олон нийтээс санал авах ажлыг зохион байгуулж байна.
“Шүүх эрх мэдлийн хөгжлийн бодлого”-ын төслийн агуулга, үндэслэл, хамрах хүрээ, хэрэгжүүлэх арга хэмжээг танилцуулах, хүний эрхийн чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг иргэний нийгмийн байгууллагын төлөөллийн саналыг бодлогод тусгах зорилго бүхий хэлэлцүүлэг өнөөдөр(2023.06.12) боллоо.
Уг хэлэлцүүлэгт Хүний эрхийн үндэсний комиссын дарга Ж.Хунан, Хүний эрхийн чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг иргэний нийгмийн байгууллагуудын төлөөлөл оролцон, баримт бичгийн төсөлд тусгагдсан асуудлаар мэдээлэл хуваалцаж, санал бодлоо солилцсон.
Шүүхийн ерөнхий зөвлөлийн дарга Р.Онончимэг хэлэлцүүлгийг нээж хэлсэн үгэндээ “Шүүхийн ерөнхий зөвлөл бүрэлдэхүүнээрээ хуульд заасан чиг үүргээ хэрэгжүүлээд 2 жил болох гэж байна. Бид энэ хугацаанд шүүхийн үйл ажиллагаа, үйлчилгээний чанарт ахиц гаргах, иргэдийн шүүхээр үйлчлүүлэх үндсэн эрхийг баталгаатай хангах үндэс суурийг бэхжүүлэх ажлуудыг шат дараатай хийж хэрэгжүүлсээр байна. Үүний нэг нь бидний өнөөдөр хэлэлцэх “Шүүх эрх мэдлийн хөгжлийн бодлого” юм. Уг баримт бичгийн гол агуулга, үнэт зүйл нь бүхэлдээ иргэдэд чанартай үйлчилгээ хүргэх, тэдний эрхийг хангах гэсэн зорилгод чиглэж байгаа. Иймд хүрэлцэн ирсэн судлаач, хүний эрхийн байгууллагуудын төлөөлөл Та бүхний санал бидэнд үнэтэй хувь нэмэр байх болно” гэв.
Шүүхийн ерөнхий зөвлөлийн гишүүн Н.Баасанжав, А.Отгонцэцэг, Н.Отгончимэг, Б.Ундрах, Л.Энхбилэг нар төсөлд тусгагдсан зорилго, зорилт, арга хэмжээний талаар дэлгэрэнгүй мэдээлэл өгч, үндэслэл, нөхцөл байдал, хүрэх үр дүнгээ танилцууллаа.
Илтгэгч гишүүд
Оролцогчид бодлогын баримт бичигт тусгах олон саналыг дэвшүүлж, шүүхийн талаар олон нийтийн хандлага, ойлголтыг сайжруулах хэрэгтэй талаар дурдаж байлаа. Нээлттэй нийгэм форумын Эрх зүйн хөтөлбөрийн менежер П.Бадамрагчаа “Тус бодлогын баримт бичгийг батлах хүртэл хуулийн дагуу Засгийн газартай зөвшилцөх шаардлагатай. Ингэхдээ аль болох уулзах, ярилцах байдлаар зөвшилцсөн нь илүү ойлголцоход үр дүнтэй байх болов уу гэж бодож байна” гэж байв.
Хэлэлцүүлэгт иргэний нийгмийн найман байгууллагын төлөөлөл оролцож, шүүхийн тогтолцоог сайжруулахад чиглэсэн үнэтэй санал зөвлөмжийг хэлж, санал бодлоо хуваалцсан юм.
Санал дэвшүүлсэн оролцогчид
Шүүхийн тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.11-т “Шүүх эрх мэдэл хөгжлийн бодлоготой байх бөгөөд түүнийг Ерөнхий зөвлөл хууль тогтоомжид нийцүүлэн боловсруулж, Улсын дээд шүүх, Засгийн газартай зөвшилцөн Улсын Их Хуралд уламжилна.” гэж зааснаар төслийг өргөн мэдүүлж, батлуулна.
Шүүхийн ерөнхий зөвлөлийн дарга Р.Онончимэг хэлэлцүүлэгт оролцогчдын дэвшүүлсэн саналыг төсөлд тусгах, ажил хэрэг болгох ажлыг зохион байгуулна гэснээр хэлэлцүүлэг өндөрлөв.
Хэвлэл мэдээллийн хэлтэс