“Шүүх эрх мэдлийн хөгжлийн бодлого”-ын төсөлд санал авч байна
Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.11 дэх хэсэгт “Шүүх эрх мэдэл хөгжлийн бодлоготой байх бөгөөд түүнийг Ерөнхий зөвлөл хууль тогтоомжид нийцүүлэн боловсруулж, Улсын дээд шүүх, Засгийн газартай зөвшилцөн Улсын Их Хуралд уламжилна.” гэж заасан.
Шүүхийн ерөнхий зөвлөл “Шүүх эрх мэдлийн хөгжлийн бодлого”-ын төслийг Улсын дээд шүүх, Шүүхийн сахилгын хороо, Улсын ерөнхий прокурорын газар, Хүний эрхийн үндэсний комисс, Монголын хуульчдын холбоо, Монголын өмгөөлөгчдийн холбоо зэрэг байгууллагын оролцоотой боловсрууллаа.
Монгол Улсын Үндсэн хуульд заасан шүүхэд мэдүүлэх иргэний эрхийг баталгаатай эдлүүлэх нөхцөлийг хангах чиглэлээр ирэх 10 жилд шүүх эрх мэдлийн хүрээнд хэрэгжүүлэх бодлого, арга хэмжээний саналыг тодорхойллоо.
Та бодлогын төсөлд өгөх саналаа administration@judcouncil.mn хаягаар 2023 оны 06 дугаар сарын 14-ний өдрийн дотор ирүүлнэ үү.

ШҮҮХИЙН ЕРӨНХИЙ ЗӨВЛӨЛ
2023.05.31