Шүүхүүдийн байрны нөхцөл байдлыг сайжруулах асуудлаар АНУ-тай хамтран цахим сургалт зохион байгууллаа

Шүүхүүдийн байрны нөхцөл байдлыг сайжруулах асуудлаар АНУ-тай хамтран цахим сургалт зохион байгууллаа
Шүүхийн ерөнхий зөвлөл, АНУ-ын Муж улсуудын Шүүхийн үндэсний төв(МУШҮТ)-тэй хамтран өнөөдөр(2023.04.12) цахим сургалт зохион байгууллаа. Шүүхийн ерөнхий зөвлөлийн гишүүд, ажлын албаны нэгжийн дарга нар, нийслэл дэх анхан болон давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгчид, Тамгын газрын дарга нар, Төрийн өмчийн бодлого зохицуулалтын газрын холбогдох албан тушаалтнууд Шүүхийн ерөнхий зөвлөлийн байрнаас  оролцсон юм.
 
 
Харин Монгол Улсын дээд шүүх, Шүүхийн сахилгын хороо, Монголын хуульчдын холбоо, Монголын өмгөөлөгчдийн холбооны төлөөлөл, орон нутаг дахь шүүхийн Ерөнхий шүүгчид, Тамгын газрын дарга нар зайнаас хамрагдав.
 
 
 
АНУ-ын МУШҮТ-ийн Гадаад харилцаа хариуцсан Дэд ерөнхийлөгч Жеффри Апперсон, Шүүхийн ерөнхий зөвлөлийн гишүүн Л.Энхбилэг нар сургалтыг нээж, үг хэллээ. АНУ-ын МУШҮТ-ийн Шүүхийн менежментийн алхах зөвлөх Дэвид Сэйлс “Орчин үеийн шүүхийн байр, шүүхийн шинэлэг үйл ажиллагаа ба орон зай” сэдвээр мэдээлэл хүргэж, оролцогчдын сонирхсон асуултад хариулан, харилцан яриа өрнүүлснээр сургалт үргэлжилж байна.
 
 
 
скачать dle 12.0