Нийслэлийн хэмжээнд 19 шалгуулагч Монгол хэл бичгийн шалгалтад 800 оноо авсан байна

Нийслэлийн хэмжээнд 19 шалгуулагч Монгол хэл бичгийн шалгалтад 800 оноо авсан байна

Нийслэлийн хэмжээнд 19 шалгуулагч Монгол хэл бичгийн шалгалтад 800 оноо авсан байна
Монгол хэл бичгийн шалгалтын үр дүн, багшийн болон байгууллагын үнэлгээний талаар Боловсролын Үнэлгээний Төв (БҮТ)-өөс мэдээлэл хийлээ. 

Улсын хэмжээнд 30,879 шалгуулагч хэл бичгийн шалгалтад хамрагдсан байна. Эдгээр шалгуулагчаас 

  • 26,017 сурагч тэнцсэн 
  • 4,862 сурагч тэнцээгүй

Өөрөөр хэлбэл, хэл бичгийн шалгалтын 400 онооны босгыг 26,017 сурагч давж, тэнцсэнийг Боловсролын Үнэлгээний Төв (БҮТ)-ийн захирал Л.Ганбат хэллээ. 

Тэрбээр "2013 оноос их, дээд сургуульд элсэх шалгуулагчдаас Монгол хэл бичгийн шалгалтыг заавал авч эхэлсэн. Шалгалтын босго оноог 400 байхаар тогтоож ирсэн.

Монгол хэл бичгийн шалгалтдаа 400 ба түүнээс дээш оноо авснаар дотоодын их, дээд сургуулиудад элсэх эрх нь нээгддэг онцлогтой.

Шалгалтын гол зорилго нь эх хэлний боловсролын чанар, хэрэглээ, хүртээмжийг сайжруулахад оршино. Монгол хэл бичгийн шалгалтыг

  • Зөв бичих чадвар
  • Монгол бичгээр унших чадвар
  • Эх зохион найруулах чадварыг шалгах агуулгын хүрээнд авсан. 

Шалгуулагчид сэдвийнхээ хүрээнд 250-300 үгтэй эсээ найруулан бичиж, бүтээлч байдлаар шалгалт өгдөг онцлогтой. Шалгалтын материалыг нийслэлд төвлөрүүлж, мэргэжлийн багш нар гар аргаар нэг бүрчлэн дүгнэж, оноо өгдөг. Энэ жилийн хэл бичгийн шалгалт нь A, Б хувилбартай нийт 50 оноотой байсан. 

Улсын хэмжээнд 50 оноогоо бүтэн авсан 36 шалгуулагч байгаа" гэдгийг хэллээ. 

Сүүлийн зургаан жилийн хугацаанд шалгуулагчид Монгол хэл бичгийн шалгалтыг хэрхэн өгч ирсэн мэдээллийг танилцуулъя. Энэ жилийн хувьд нийт 50 онооноос улсын дундаж 35 оноотой гарчээ. Гүйцэтгэлийн хувиар нь тооцож үзвэл, 70 хувьтай гарсан. 2022 онд шалгалт авахад улсын дундаж нь 63 хувьтай байсан. Сүүлийн жилүүдэд хэл бичгийн шалгалтын үзүүлэлт тогтмол өссөнийг тэрбээр нэмж хэллээ. 

 Монгол хэл бичгийн шалгалтын үр дүнг дараах хүснэгтээс харах боломжтой. 

Хүснэгт. Дүүрэг тус бүрийн мэдээлэл

Дүүрэг  Шалгуулагчдын тоо 400 онооноос доош  400 онооноос дээш  800 оноо авсан шалгуулагчдын тоо  
Багануур  326 37 289 0
Багахангай 26 3 23 0
Баянгол  2,336 209 2,127 1
Баянзүрх  3,791 484 3,307 6
Налайх  269 43 226 1
Сонгинохайрхан  2,078 378 1,700 1
Сүхбаатар  2,398 273 2,125 2
Хан-Уул 1,629 251 1,378 4
Чингэлтэй 1,328 141 1,187 4
БҮТөв 891 279 612 0

Дээрх хүснэгтээс харвал Баянзүрх дүүргээс хамгийн олон шалгуулагч буюу зургаан сурагч 800 оноо авчээ. Нийслэлээс оролцсон 19 шалгуулагч хэл бичгийн шалгалтад 800 оноо авсныг БҮТ-өөс мэдээлэв. 

скачать dle 12.0