ЭЕШ: Монгол хэл бичгийн шалгалтад 400 оноо авч чадаагүй иргэд 11 дүгээр сард дахин өгөх боломжтой
Их, дээд сургуульд элсэн орох иргэд монгол хэл бичгийн шалгалтыг заавал өгдөг болсон. Энэ жил 30,879 иргэн уг шалгалтыг өгч, 4,856 нь босго оноондоо хүрээгүйг Боловсролын Үнэлгээний Төвөөс/БҮТ/ мэдээлээд байгаа.
Тэгвэл босго оноондоо хүрээгүй эдгээр иргэн энэ оны 11 дүгээр сард дахин зохион байгуулах монгол хэл бичгийн шалгалтад хамрагдах боломжтой. Ингэснээр 400 оноогоо давбал их, дээд сургуульд элсэн суралцаж болно.
Монгол хэл бичгийн шалгалтын босго онооны болзол хангаагүй иргэд зургаадугаар сард зохион байгуулах ЭЕШ-д сонгосон хичээлүүдээрээ шалгалтаа өгнө. ЭЕШ-ын дүн, оноо бүхий батламж шалгалт өгсөн өдрөөс хойш 2.8 жилийн хугацаанд хүчинтэй байна.
Өөрөөр хэлбэл, зургаадугаар сард өөрийн сонгосон хичээлээр ЭЕШ-аа өгчхөөд ирэх 11 дүгээр сард монгол хэлбичгийн шалгалтаа дахин өгч 400 оноогоо авбал их, дээд сургуульд элсэх эрхтэй хэмээн БҮТ мэдээллээ.