ФОТО: Цэнхэр алтны эрэлд
Зөөврийн усаар хэрэгцээгээ болгодог Энэтхэгийн Шинэ Дели хотын нэгэн дүүрэгт
Уур амьсгалын өөрчлөлт, агаарын бохирдол, хог хаягдлын нөлөөгөөр дэлхийн усны нөөц шавхагдаж буй. Дэлхийн хүн амын 26 хувь нь ундны цэвэр усаар хангагдаагүй бол 46 хувь нь энгийн ариун цэврийн байгууламжгүй нөхцөлд аж төрж байна.
Ган гачгийн дараа. Испанийн Барселона хотын хойд дүүрэг
Хог хаягдлаар бохирдсон Нигерийн Лагос хотын гол
Гаитигийн Порт-о-Пренс хотын усан хангамж тасарсан тул охид хавцлын дундах булгаас ус цуглуулж байна
Венесуэлийн Каракас хотын Петар дүүрэгт худгаас ус хураах насос ашигладаг
Филиппиний Мунлупа хотын захын хороолол
Ундны усаар гачигдсан Пакистаны Карачи хотын ядуусын хороолол
Ариун цэврийн байгууламжгүй нөхцөлд аж төрдөг Порт-о-Пренс хотын иргэд агуйн доторх булагт усанд орж, угаалга хийнэ.
Перугийн Лима хот дундуур урсдаг Римак гол
Энэтхэгийн Мумбай хотын нэгэн дүүрэгт угаалга хийж буй эмэгтэй
Усны тэрэг ирэхийг хүлээж буй Венесуэлийн Каракас хотын иргэд
Нидерландын Киндердэйк хотын салхин тээрмүүд. Тус улсын газар нутгийн гуравны нэг орчим нь далайн түвшнээс доогуур нам дор газар оршдог бөгөөд салхин тээрэм нь үерт автахаас сэргийлдэг
Парагвайн Асунсион дахь түр хоргодох байр
Гар шахуурга. Филиппиний Мунтинлупа хот