О.Мөнхжин, Б.Гантиг нар нь "цагдан хорио"-оо өөрчлүүлэхээр шүүхэд гомдол гаргажээ
IHC койныг гаргагч "Ихбит" ХХК-ийн хувьцаа эзэмшигч болох О.Мөнхжин, Б.Гантиг, Б.Эрхэмбаяр нарт цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ аваад байгаа билээ.
Тодруулбал, яллагдагч нарт холбогдох хэргийн ээдрээ төвөгтэй байдал, урьд цагдан хорьсон үндэслэл арилаагүй зэрэг нөхцөл байдлыг харгалзан Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 14.10 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээний хугацааг үргэлжлүүлэн 1 сарын хугацаагаар сунгаж шийдвэрлэсэн байдаг. Тэгвэл яллагдагч О.Мөнхжин, Б.Гантиг, Б.Эрхэмбаяр нар нь дээрх шийдвэрт гомдол гаргаж, таслан сэргийлэх арга хэмжээгээ өөрчлүүлэхээр хандсан байна. Тус гомдлыг өнөөдөр Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх хэлэлцэх аж.