Японы Ерөнхий сайд Украинд очжээ

Японы Ерөнхий сайд Украинд очжээ

Японы Ерөнхий сайд Украинд очсон талаар Японы эрх баригчдаас авсан эх сурвалжтайгаар NHK WORLD-JAPAN мэдээлжээ. Засгийн газар болон эрх баригч намынхны өгүүлснээр, Кишида Энэтхэгээс Украиныг зорьсон байна.
 
Фумио Кишида  Украинд дайн эхэлснээс хойш анх удаа энэ улсад хөл тавьж байгаа бөгөөд G7-ийн орнуудын төрийн тэргүүнүүдээс хамгийн сүүлд энэ улсад очиж байгаа юм. Тэрбээр Украинд ажиллах үеэрээ Володимир Зеленскийтэй хэлэлцээ хийх юм байна.
 
Энэ айлчлалын үеэр Украиныг сэргээн босгох, хүмүүнлэгийн тусламж зэрэг Украинд үзүүлэх тусламж дэмжлэгээ үргэлжлүүлнэ гэдгээ дахин батална гэж эх сурвалж онцолжээ.
 
Г.Бямбасүрэн
http://www.shuud.mn/a/548100
скачать dle 12.0