Канадын Ерөнхий сайд Жастин Трюдо Украинд гэнэтийн айлчлал хийлээ

Канадын Ерөнхий сайд Жастин Трюдо Украинд гэнэтийн айлчлал хийлээ

Канадын Ерөнхий сайд Жастин Трюдо Украинд гэнэтийн айлчлал хийлээ

 

Канадын Ерөнхий сайд Жастин Трюдо өнгөрсөн ням гарагт Украинд гэнэтийн айлчлал хийсэн ба айлчлалын хүрээнд тус улсын Ерөнхийлөгч В.Зеленскийтэй уулзалт хийнэ. Ерөнхий сайд Жастин Трюдо одоогоор Украинд байгаа гэдгийг түүний хэвлэлийн төлөөлөгч баталсан ба Ерөнхийлөгч В.Зеленскийтэй уулзаж, Канадын тал Украины ард түмнийг тууштай дэмжиж байгаа гэдгийг дахин нотолно гэжээ.

Жастин Трюдо ням гарагт Киев хотоос баруун хойд зүгт 20 км-ийн зайд орших Ирпин хотод очсон бөгөөд тус хот нь ОХУ-ын армид эзлэгдсэн байсан ч одоо Украины арми эргүүлэн аваад байна. Ирпин хотын дарга “Telegram” платформд хэлэхдээ, “Би Канадын Ерөнхий сайд Жастин Трюдотой уулзсандаа баяртай байна. Тэр Ирпинд өөрийн биеэр ирж, ОХУ-ын эзлэн түрэмгийлэгчид манай хотод ямар аймшигт хохирол учруулсныг газар дээр нь харсан”  гэжээ. 

скачать dle 12.0