“...X Богд тодорсон”-ы дараа юу болох вэ?!

“...X Богд тодорсон”-ы дараа юу болох вэ?!

“...X Богд тодорсон”-ы дараа юу болох вэ?!
Манайхныг ийнхүү “Мартын 8”-нд анхаарч байх зуурт нэг явдал боллоо. X Богд Монголоос тодорсон талаарх мэдээллийг эх сурвалжууд түгээлээ. Дөрөв хоногийн өмнө Энэтхэгт болсон явдлын зураг хөрөг, түүнийг дагасан мэдээ, нийтлэлүүд хөвөрч байна. Тодруулбал, XIV Далай лам Энэтхэгийн Дарамсала хотыг Зүглэг Хан дуганд болсон авшиг хүртээх ёслолын үеэр энэ тухай зарлажээ. Гэхдээ энэ “...X Богд тодорлоо” гэдэг нь та бидний байсгээд л сонсдог хутагт, хувилгаадын хойд дүр тодорсонтой холбоотой бусад мэдээллүүдтэй агаар нэг юм.

 

Өөрөөр хэлбэл, Монгол Улс Үндсэн хуулиараа шашин шүтэх эрхийг чөлөөтэй нээсэн. Тэр утгаараа Монголд хүн төрөлхтний итгэж үнэмшдэг бараг бүх шашин зэрэгцэн оршдог. Хамгийн гол нь энэхүү шашны асуудалд Монголын төр оролцдоггүй. Үндсэн хуулийн Есдүгээр зүйлийн 9.1-д “...Монгол Улсад төр нь шашнаа хүндэтгэж, шашин нь төрөө дээдэлнэ”, 9.2-т “...Төрийн байгууллага шашны, сүм хийд улс төрийн үйл ажиллагаа эрхлэн явуулж болохгүй”, 9.3-т “...Төр, сүм хийдийн хоорондын харилцааг хуулиар зохицуулна” гэж заасан. Ингэж төрийн хэрэг төрийнхөөрөө, шашных нь шашнаараа явж ирсэн. Тэр утгаараа, X Богдын асуудал дээр Монголын төрийн байр суурь ямар нэг байдлаар  гарч ирэхгүй нь тодорхой юм. Харин Монголын Бурханы шашинтны төв хэмээдэг Гандантэгчинлэн хийдийн зүгээс “үг” дуугарч болох юм. 


Хамгийн гол нь энэ үйл явдал нь цаагуураа зарим улс орны геополитикийн шинжтэй байр суурьтай холбогдоно. Шулуухан хэлэхэд, “...X Богд Монголоос тодорсон” гэдэг нь зарим хөршид маань таалагдахгүй л болов уу. Судлаачид, экспертүүд ингэж дуугараад эхэлсэн байна.  Бид мэднэ, XIV Далай лам Монголд айлчлах гэж юу болдог билээ дээ. Ямартай ч “асуудал” дагуулах магадлал өндөр. Их эвгүйтвэл ямар нэг “хариу арга хэмжээ” ирж мэдэх л юм. Тэгэхээр бид энэ тал дээр болгоомжтой хандах хэрэгтэй гэсэн үг.

Эх сурвалж: "Зууны мэдээ" сонин

2023 ОНЫ ГУРАВДУГААР САРЫН 13. ДАВАА ГАРАГ. № 51 (7036)

скачать dle 12.0