Хүй долоон худагт болох даншиг наадамд 256 бөх барилдана

Хүй долоон худагт болох даншиг наадамд 256 бөх барилдана

Хүй долоон худагт болох даншиг наадамд 256 бөх барилдана

 

Наймдугаар сарын 6,7 буюу энэ долоо хоногийн амралтын өдрүүдэд Хүй долоон худагт зохион байгуулах “Даншиг наадам-Хүрээ цам 2022” шашин соёлын наадмын талаар хэвлэлийн бага хурал хийж, мэдээлэл өглөө. Хэвлэлийн бага хуралд Нийслэлийн Аялал жуулчлалын газрын Бодлогын хэрэгжилтийн хэлтсийн дарга В.Батчимэг, Гандантэгчэнлэн хийдийн Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах албаны дарга Ч.Бямбажаргал нар оролцсон юм.

Нийслэлийн Аялал жуулчлалын газрын Бодлогын хэрэгжилтийн хэлтсийн дарга В.Батчимэг:

-“Даншиг наадам-Хүрээ цам” нь шашин соёлын наадам төдийгүй нийслэл хотоос зохион байгуулдаг уламжлалт аялал жуулчлалын брэнд бүтээгдэхүүн юм. Улс орнуудын аялагч, жуулчдыг татах, монголчуудын өвөрмөц өв соёлоо түгээн дэлгэрүүлэх боломжтой энэхүү наадмыг гадаадын төдийгүй дотоодын аялагч нар ихээхэн сонирхдог. Дэлхийн аялал жуулчлалын холбооноос гаргасан судалгаагаар нэг жуулчин өдөрт багадаа 150 ам.доллар зарцуулдаг гэсэн тооцоо гарсан. Энэ бол Ковид-19-ын өмнөх судалгаа. Тэгэхээр одоо бол энэ тоо чамгүй өндөр гарах байх. Зорин ирсэн жуулчин 5-7 хонодог гээд бодохоор аялал жуулчлалын эвентүүд зарцуулсан төсөв хөрөнгөө буцаагаад олдог байна. Тиймээс аялал жуулчлалын эвентүүдийг тогтмол хөгжүүлэх бодлогыг НЗДТГ, Нийслэлийн Аялал жуулчлалын газраас барьж ажилладаг гэсэн юм.

Гандантэгчэнлэн хийдийн хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах албаны дарга Ч.Бямбажаргал:

-Даншиг наадмыг 1639 оноос Монголд хийж эхэлсэн байдаг. Цамын тухайд 1811 оны төмөр хонин жил дөрөвдүгээр Далай ламын үеэс Даншиг наадамтай хамтатган тэмдэглэж ирсэн. Түүнээс хойш Агваанхайдав ламтны зохиосон цамын дэг, хувцас тодорхой болсон юм. Бусад цам дэлгэрсэн улсуудаас Монголын хүрээ цам юугаараа ялгаатай вэ гэхээр Дамдинчойжил бурханыг сахиусыг голлосон онцлогтой. Цам цамлаачид нь Ямандарын бясалгал, бүтээлийг хийсэн хүмүүс байдаг. Тэдгээр хүмүүс нь бурханы шашны бага таван ухааны нэг болох бүжиглэхүйн ухааныг эзэмшсэн хүмүүс юм. Цам нь гадаад дотоодын түйтгэрийг дарах, хар зүгийн лус савдаг тэргүүтнийг амирлуулах, хүмүүн бусын хорлолоос хол байлгах, дотоод түйтгэр болох хорт муу сэтгэл, нисванисыг дарах ач тустай. Тиймээс сүсэгтэн олон маань олноороо ирж, ажил үйлсээ даатгах боломжтой гэлээ.

“Даншиг наадам-Хүрээ цам 2022” шашин соёлын наадам нь аялал жуулчлалын өвөрмөц бүтээгдэхүүн болж, олон танигдсан. Энэ жилийн “Даншиг наадам-Хүрээ цам 2022” шашин соёлын наадмыг үзэхээр 150 жуулчин захиалга өгсөн байна. 2018 онд тус наадмыг үзсэн 2400 жуулчны олонх нь БНХАУ-аас зорин ирсэн байдаг. Энэ жилийн хувьд хил хаалттай учир урд хөршөөс жуулчид ирэх боломжгүй байгааг тодотгож байлаа. Түүнчлэн манай улсыг зорин ирж буй нэг жуулчин дунджаар 2500 ам.долларыг зарцуулдаг гэсэн тооцоо бий. Тиймээс энэхүү наадам нь ковидын жилүүдэд хүндхэн байдалд орсон аялал жуулчлалын байгууллагуудыг дэмжих ач холбогдолтой. “Даншиг наадам-Хүрээ цам 2022” шашин соёлын наадмын үеэр хэвлэл, мэдээллийн байгууллагынханд зориулж, Пресс центр ажиллуулах юм.

НИЙСЛЭЛИЙН СУРГАЛТ, СУДАЛГАА, ОЛОН НИЙТТЭЙ ХАРИЛЦАХ ГАЗАР

скачать dle 12.0