Дээд шүүх: Намын улсын бүртгэлийн гэрчилгээг дахин олгох боломжгүй гэж үзжээ
Улсын дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимын нийт шүүгчийн хуралдаан 2023 оны гуравдугаар сарын 7-ны өдөр болжээ.
Хуралдаанаар Ардчилсан намын дарга Л.Гантөмөр, Ерөнхий нарийн бичгийн дарга Ч.Өнөрбаяр нараас ирүүлсэн хүсэлтийг хэлэлцээд “... намын улсын бүртгэлийн гэрчилгээг ашиглах боломжгүй хаяж үрэгдүүлсэн” гэх үндэслэлээр улсын бүртгэлийн гэрчилгээг дахин олгох боломжгүй гэж үзлээ.