Л.Оюун-Эрдэнэ: ОХУ-д тавьсан хориг арга хэмжээнүүд Монголын эдийн засагт сөргөөр нөлөөлж байна

Л.Оюун-Эрдэнэ: ОХУ-д тавьсан хориг арга хэмжээнүүд Монголын эдийн засагт сөргөөр нөлөөлж байна

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ “Financial Times”-д өгсөн ярилцлагадаа “Барууны орнуудаас ОХУ-д тавьсан хязгаарлалтын арга хэмжээнүүдэд сэтгэл дундуур байна” гэж онцолжээ
“Барууны орнуудаас ОХУ-д тавьсан хязгаарлалтын арга хэмжээнүүдэд сэтгэл дундуур байгаа” талаар “Financial Times” сонинд Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ байр сууриа илэрхийлснийг “Tass” агентлаг мэдээллээ.
“Хориг арга хэмжээнүүд Монгол Улсын эдийн засагт сөргөөр нөлөөлж байна. Импортолж буй шатахууны үнээс гадна ОХУ-ын түншлэлүүдээс авдаг зарим бүтээгдэхүүн тасалдах асуудал гарч байгаа нь Монголын хувьд давхар хориг болж байгаа” гэдгийг Ерөнхий сайд тодотгосон байна. Тухайлбал: ОХУ-ын агаарын хилээр Европ-Азийн чиглэлд нислэг үйлдэж байсан агаарын тээврийн компаниудын чиглэлд өөрчлөлт орсон нь Монголын талд сөргөөр нөлөөлсөн гэжээ.
Мөн “ОХУ-ын агаарын орон зайд хориг тавьсантай холбоотойгоор Европын  агаарын тээврийн олон компани хойд туйл дээгүүр, эсвэл Төв Ази, Туркийн нутаг дэвсгэр дээгүүр нисэхээс өөр аргагүйд хүрсэн” гэдгийг онцолсон байна.
Сэтгүүлч Б.Энхжин
Эх сурвалж: Bloomberg TV Mongolia
скачать dle 12.0