С.Эрдэнэ: Ардчилсан намын даргын сонгуулийн сунгаа албан ёсоор эхэллээ

С.Эрдэнэ: Ардчилсан намын даргын сонгуулийн сунгаа албан ёсоор эхэллээ

Ардчилсан намаас мэдээлэл хийлээ.
ҮБХ-ы дарга Д.Ганбат "Өчигдөр АН намрын хаалтын хурлаа хийлээ. АН Монголд анх удаа хяналтын парламент, хяналтын Засгийн газрыг бүрдүүлэх чиглэлд ажиллаж байгаа. Хяналтын парламент УИХ-ын жишгээр энэ хугацаанд 13 удаа хуралдсан байна. Энэ үеэр 60-70 чухал шийдвэр гаргаж, нийт 11 бодлогын хороо байгуулж ажилласан. Ирэх гуравдугаар сарын 15-аас дахин хуралдана.
АН-ын дарга С.Эрдэнэ "АН-ын нэрийг барьсан, үндсэн чиг үүргийг гуйвуулсан үйл ажиллагаа нэлээн явлаа. УИХ-д Ардчилсан намын нэрээр сонгогдож гарч ирсэн гишүүд өргөн тангарагаасаа няцсан олон үйлдэл гаргасанд бид харамсаж байгаа. Тэдний зохион багйуулсан ҮБХ-ы хуралдаан, намын их хурал дандаа дүрмийн бус, намын гишүүдийн итгэл үнэмшлийг гуйвуулсан үйлдэл хийсэнд АН-ын даргын хувьд мөн харамсаж байна.
Ардчилсан намыг алга болгох, Монголд ардчилал, тусгаар тогтнолыг үгүй хийх гэсэн гадна дотны янз бүрийн үйл ажиллагаа идэвхжиж байна. Ялангуяа хойд хөршийн оролцоотойгоор Монголын улс төр, эдийн засгийн үйл ажиллагаанд нөлөөлөх гэсэн оролдлого хүчтэй явж байгаа. Манай намаас сонгогдсон ерөнхийлөгч болон зарим гишүүдийн гадна дотны үйл ажиллагаанд автсан энэ асуудал манай намын үйл ажиллагаанд сөрөгөөр нөлөөлж байна.
Өчигдөр АН-ын даргын зөвлөл хуралдаж, АН-ын даргын тушаалыг гаргасан. Тушаалаар, АН-ын хууль ёсны дотоод журам дүрмэнд үндэслэн, АН-ын даргын сунгааг зохион байгуулах тушаалыг гаргасан. Өчигдрөөс эхлээд АН-ын даргын сонгуулийн сунгаа албан ёсоор эхэлж байна. Өмнө нь болж байсан АН-ын даргын сунгаа дандаа дүрмийн бус, сонгуулийн журам зөрчсөн, эрх зүйн чадамжгүй нөхөд зохион байгуулж байсан. Сүүлд АН-ын бүлгээс зохион байгуулсан эв нэгдлийн хурал гэж зүйл АН-ын дүрмийн зохицуулалтанд байхгүй." гэлээ.
скачать dle 12.0