"Мояа" Х.Баттулгын тактик буюу "Луен" овогт Н.Чинбатад хандсан өргөдөл
Ерөнхийлөгч асан Х.Баттулга өчигдөр/2023.01.16/ Үндсэн хуулийн цэц/ҮХЦ/-д Улсын дээд шүүхийн шүүгч Д.Ганзоригийг шалгуулахаар хандсан.
Тэрээр ҮХЦ-ийн дарга Н.Чинбатад хаягласан өргөдлөө "Луен овогт Намжилын Чинбат танаа" хэмээн толгойлосон нь ихээхэн анхаарал татаж, цахим хуудаст маргаан болж байна.
Тэрээр уг өргөдөл дээрээ санаандгүйгээр хүний овог нэрийг зохиож болон алдаж бичээгүй, мөн фотошопдоогүй гэдгийг эх сурвалж баталж байгаа юм. Эндээс харвал, Х.Баттулга ҮХЦ-ийн дарга Н.Чинбатын овгийг “сануулж” бичсэн гэдэг нь тодорхой харагдаж байна.
Учир нь одоогийн ҮХЦ-ийн дарга Намжилын Чинбат нь “Луен” гэх овогтой байсан нь маргашгүй үнэн бөгөөд үүнийг нь Архангайнхан бүгд мэддэг. Тэдний ах дүүсээс хамгийн сүүлд буюу 2001 онд Н.Чинбатын төрсөн эгч нь овгоо солиулсан нь бүртгэлийн байгууллагад бэлхнээ баримт болон үлджээ.
Ерөнхийлөгч асан ҮХЦ-д гаргасан өргөдөлдөө Н.Чинбатын хятад овгийг санаандгүй биччихээгүй, бас өргөдлийнхөө зургийг ил болгосон нь цаагуураа “Үндсэн хуулийг хятад хүн сахиж байна” гэсэн мессэж өгөх зорилготой байсан бололтой.
Мөн тэрээр ҮХЦ-д шалгуулахаар өгч буй С.Баярцогтыг ч “хятад” цустай гэх яриа байдгийг сануулж, "хятад цустай хүмүүс нэгнээ шалгаж, хариуцлага тооцох уу” гэх асуултыг үлдээж буй нь тодорхой.
Энэ бол "анти хятад" үзэлтэй буюу “мояа” хочит Х.Баттулгын хамгийн эхэнд тавих зүй ёсны тактик яалт ч үгүй мөн. Харин уг асуудалд иргэн таны байр суурь юу байна вэ?