Гишүүн асан Д.Гантулгатай холбоотой асуудлаар Цэц маргаан үүсгэжээ
Судлаач Д.Ганхуяг УИХ-ын гишүүн асан Д.Гантулгыг бүрэн эрхээс нь чөлөөлсөн УИХ-ын тогтоол Үндсэн хууль зөрчсөн гэж үзэж, Үндсэн хуулийн цэцэд гомдол гаргаад байсан. Тэрээр Үндсэн хуулийн 66 зүйлийн 2 дахь хэсгийн 1 дэх заалт, Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг,Үндсэн хуулийн цэцэд маргаан хянан шийдвэрлэх ажиллагааны тухай хуулийн 16 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг үндэслэн гомдол гаргасан талаараа тайлбарласан. Тэгвэл Үндсэн хуулийн цэц түүний гомдлын дагуу маргаан үүсгэсэн байна. Үүний өмнө Хэнтий аймгийн Баянхутаг сумын II багийн иргэн С.Мөнхцэцэг Үндсэн хуулийн цэцэд өргөдөл гаргаж, Хэнтийн 42 дугаар тойрогт явуулах нөхөн сонгуулийг хойшлуулж байсан юм. Тэгэхээр энэ удаад Үндсэн хуулийн цэц Д.Ганхуягийн өргөдөл, мэдээллийг авч хэлэлцэх нөхцөл байдал үүслээ.
Т.САЙХАН /ЗУУНЫ МЭДЭЭ сонин/