2022 онд хамгийн их “баяжсан” Оросын тэрбумнуудын жагсаалтыг гаргажээ
2022 онд хөрөнгө нь хамгийн их хэмжээгээр нэмэгдсэн ОХУ-ын 10 тэрбумтны жагсаалтыг “Forbes” сэтгүүл гаргажээ. Уг жагсаалтыг эрдэст бордоо үйлдвэрлэгч компаниудын нэгдэл болох "Акрон” группийн хяналтын багц хувьцаа эзэмшигч Вячеслав Кантор тэргүүлжээ. Түүний хөрөнгө өнгөрсөн онд 5.3 тэрбум ам.доллароор нэмэгдсэн гэж “Forbes” сэтгүүл тооцоолсон байна.
Жагсаалтын хоёрдугаарт, өнгөрсөн онд хөрөнгө нь 4.2 тэрбум ам.доллароор нэмэгдэж, 11.5 тэрбум ам.доллар болсон "Фосагро" холдингийн захирлуудын зөвлөлийн гишүүн асан Андрей Гурьев болон түүний гэр бүл бичигджээ. Хөрөнгө оруулалтын “DST Global” сангийн эзэн Юрий Мильнер гуравдугаарт эрэмблэгдсэн байна. Өнгөрсөн оны 10 дугаар сард ОХУ-ын иргэншлээс татгалзаж буйгаа мэдэгдсэн түүний хөрөнгө 2.5 ам.доллароор нэмэгдэж, 7.3 тэрбум ам.доллар болжээ.