Хятадын тэргүүн баячуудын жагсаалтыг Жек ма тэргүүлжээ
2019 оны 10-р сарын 25 хүртэлх хувьцаа, валютын ханшаар тооцоолж, 11-р сарын 7-нд Форбс сэтгүүл “2019 оны Хятадын тэргүүн баячуудын жагсаалт”-ыг нийтэлжээ.
Энэ жилийн жагсаалтад наанадаж нэг тэрбум ам.доллар буюу 7 тэрбум 70 сая юаниас дээш хөрөнгөтэй хүмүүсийг хамруулсан бол эхний 400-д бичигдсэн баячуудын хөрөнгө өнгөрсөн оныхоос дунджаар 1/5 гаруй хувиар нэмэгджээ.
Жагсаалтыг “Алибаба” компанийг үүсгэн байгуулагч Жек Ма тэргүүлсэн ба 2019 онд түүний хөрөнгө 270 тэрбум 110 сая юаньд хүрсэн бол, өнгөрсөн жил түүний хөрөнгө 238 тэрбум 740 сая юань байсан аж.
Жагсаалтыг “Tencent” компанийн захирал Ма Хуатэн 254 тэрбум 550 сая юанийн хөрөнгөөр удаалж, “Хэнда” группийн ТУЗ-ийн дарга Шүй Жя-инь 195 тэрбум 860 сая юанийн хөрөнгөөр гуравт оржээ.